Батлан хамгаалахын сайд ОХУ-д айлчилж байна

img

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэ сарын 17-21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зэвсэглэл, техникийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батбаяр, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын  захирал Л.Ариунболд, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа О.Энхбаяр, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Лүндэн нар багтсан байна. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр ОХУ-ын БХЯ-нд хүрэлцэн очиж, тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К. Шойгутай уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцээр хийнэ. Энэ Монголын Зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэл, техникээ шинэчлэхэд ОХУ-аас байнга тусламж авах, тус улсад суралцагсад болон хоёр талын зочид төлөөлөгчдийн айлчлал, уулзалтын тоог нэмэгдүүлэх, ирэх жил Халхын голын дайны ялалтын ойн баярыг хамтран тэмдэглэх зэрэг асуудлуудаар зөвлөлдөх юм. Мөн сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпораци болон мото буудлагын тавдугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцах аж. Түүнчлэн Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзалт хийнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ug ni baruuny zevseg hamgiin sain shuu dee..orchin yeiin daind tank shig hereggui yum alga.. yalanguya oros tank..
2013-02-18
shudraga irgen:
Gahai Baterdene-n said gej yu baidag yum. Dampuursan tor zasagaa gej.
2013-02-17