Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг заллаа

img

Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт, Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг дээдлэн залах ёслол Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод өчигдөр боллоо. Егүзэр хутагтын хөшөөг арваад жилийн тэртээ Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, МУСГЗ, уран барималч Х.Цэвэгмид зэсээр урлаж байсан бөгөөд энэхүү хөшөөг сэргээн залах тухай Х.Цэвэгмид агсны гэр бүлийнхний санаачилгыг "Мөнхчулуун" сан дэмжиж, хөшөө эргэн амилсан нь энэ аж. Хөшөөний сүншиг аравнайг  бурханч лам Г.Пүрэвбат  үйлдэж, төрийн дархан Ж.Төмөрбагана сэргээн засварлажээ. Хөшөөнд төр, шашны дэг ёсыг хослуулан  суурь болоод цээжин тушаа намтар цадиг, ном судар, монгол орны ариун дагшин газар нутгийн шороо, ус рашаанаас дээжлэн оршоосон аж. Хөшөөний нээлтийн үеэр "Сүхбаатар" кино театрт Егүзэр хутагтын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, үүх түүхийг нь өгүүлэх ном судруудаар үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ, ЗДТГ болон "Мөнхчулуун" сан, "Жавхлант шарга" МСУХ-оос хамтран зохион байгуулж байгаа энэхүү ёслолын ажиллагааны үеэр хаврын уралдаан давхцсан юм.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

наран :
хутагтын дүрийг харуулсан хөшөө мөнүү? миний харснаар гэрэл зураг нь арай өөр байсан.
2014-03-05
пүрэв:
өөр хийх юм алга уу, наад хөшөө чинь хэнд хэрэгтэй юм наад хутагт гээд бгаа нөхөр чинь юу хийж бүтээсэн юм бэ тэнэг улсуудаа
2013-03-28
Humuus amidraliin amin chuhal heregtseegeer dutaj yadarch zuderch yavahad iim amigui hushuu, chuluund hurungu mungu zaraad. Heleh ch ug alga. Dursgaliig ni munhjuuleh gej baigaa bol neremjit buyanii emneleg, asrah gazar baridag ch boloosoi.
2013-02-18
Halz urdaas n harahad manduhai hatnii hushoo iymshig l haragdaj b.a
2013-02-18
tsetserleg surguuli yunaa turuund ih heregtei baina tsu tsu hairan mungu ene munguur hichneen angi tanhim tohijuulj boloh baisan bol
2013-02-18
хутагт хүнд хөшөө босгож болохгүй суврага босгодог юм ш дээ
2013-02-18
Yu ch buteehgui terbum terbum hurungiig suitgej iim buzar hushuunuud bosgodgoo bolih heregtei!! Turuuchiin MAN-ii luivarchin deeremchin darga nar olon terbumiig hushuuguur dalimduulj idseniig bugd medne AN ene har muruur buu orogtun!!
2013-02-18
Yu ch buteehgui terbum terbum hurungiig suitgej iim buzar hushuunuud bosgodgoo bolih heregtei!! Turuuchiin MAN-ii luivarchin deeremchin darga nar olon terbumiig hushuuguur dalimduulj idseniig bugd medne AN ene har muruur buu orogtun!!!
2013-02-18
Yu ch buteehgui terbum terbum hurungiig suitgej iim buzar hushuunuud bosgodgoo bolih heregtei!! Turuuchiin MAN-ii luivarchin deeremchin darga nar olon terbumiig hushuuguur dalimduulj idseniig bugd medne AN ene har muruur buu orogtun!!
iiiiii:
hairan mongo ternii orond neg ch gesen ger buliig bairtai bolgooch
2013-02-18