Баян америкчууд АНУ-аас зугтаж байна

img

Жил бүр  америкийн олон зуун иргэн АНУ-ын харъяатаас татгалздаг  байна. Ашгийн ер бусын өндөр татвар нь үүний шалтгаан гэнэ.  2012 оны намар гэхэд 1100 гаруй хүн АНУ-аас гарч явсныг албан ёсны тоо баримт харуулж байна. Одоо гадаадад АНУ-ын зургаан сая орчим иргэн аж төрж байгаа ажээ. Тэд цөмөөрөө америкийн татвар төлөх ёстой байж. Юу гэвэл, АНУ тэдний жинхэнэ  аж төрж байгаа газраас үл хамааран өөрийн иргэдэд татвар ногдуулдаг юм. Ингэснээр тэд АНУ болон хэрэг дээрээ аж төрж байгаа оронд татвар төлөхөд хүрдэг байна. Үүнээс гадна, улсын бүртгэлийн албаны сүүлчийн тоо баримтад өнгөрсөн оны сүүлчийн улиралд америкийн харъяатаас татгалзсан хүмүүсийг бас  амжиж  оруулаагүй ажээ. Гэвч янз бүрийн таамаглалаар, энэ тоо өвлийн дунд үе тухайн оны  мөн үзүүлэлтээс илүү  гарах бөгөөд тэр жил 1781 иргэн АНУ-аас явсныг мэдээлж байна. АНУ бол гадаадад аж төрдөг байлаа ч, иргэд нь татвар төлдөг аж үйлдвэр хөгжсөн цорын ганц орон юм. Үүнтэй холбогдон  америкчууд хадгаламжаа авч үлдэхийн тулд  орлогод нь өндөр татвар ногдуулдаггүй орнууд руу явдаг байна. Америкийн бүх тэрбумтны бүр гуравны нэг нь Швейцарь, Сингапур юмуу Багамын аралд орогнож байна. Нэг үгээр хэлэхэд, одоо АНУ-д татварын байдал дараахь байдалтай байна. Жилд 400 мянга гаруй долларын орлоготой иргэд болон орлого нь жилд 450 мянган доллараас давдаг эхнэр, нөхөр хоёр ашигийнхаа 39,6 хувийг улсын санд төлнө. Харьцуулах үүднээс дурдахад, өнгөрсөн жил  ашигийн татвар 35 хувь байжээ.  АНУ-ын татварын бодлогын төвийн мэдээлснээр,  жилийн нэг сая гаруй долларын орлоготой иргэд 2013 онд өнгөрсөн оныхоос 170 мянган доллараар илүү татвар төлнө. Одоо АНУ-ын эрх баригчид байдалд нөлөөлөхөөр оролдож,  цагаачдад санхүүгийн шийтгэл ногдуулахаар төлөвлөж байна.  Америкийн харъяатаас  татгалзвал, тэд орлогынхоо асар их хэсэгт нэг удаагийн татвар төлөхөд хүрнэ. Орлогын энэ хэсэгт ашигийн татвар болон тэтгэврийн сангийн шимтгэл багтдаг  юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бичиж сурах хэрэгтэй байна:
Орчуулах гэж ёстой махалчих юмаа. Найруулга ч алга. Бичиг үсэгт олигтойхон боловсрохгүй бол арай дөнгүүр нь ийм юм хийж байгааг юу гэх вэ.
2013-04-10
Bayan mongolchuud USA ruu zugtaad taarch dee!
2013-02-19