Хүнсний хамгийн хортой бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ

img

АНУ-ын  эмчилгээний хоолны нэрт мэргэжилтэн Жаред Кох  хүнсний хамгийн хортой бүтээгдэхүүний жагсаалт гаргасан байна. Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичиж байгаагаар, жагсаалтын эхэнд лаазласан өргөст хэмх, ерөөс төмөр лаазтай нөөшүүд орж байна. Янз бүрийн нэмэлт, антибиотик, бусад бэлдмэл их орсон мах, махан бүтээгдэхүүн, түүнчилэн чанарыг нь алдагдуулахаар боловсруулалт хийсэн ийм бүтээгдэхүүн оржээ. Гуравт маргарин бичигдсэн бөгөөд эмчилгээний хоол судлаачдын дүгнэлтээр, судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг янз бүрийн хүчил их байдлаас болоод түүнийг бас хүнсэнд хэрэглэх хэрэггүй ажээ. Маргаринаас гадна, наргилын самрын тос, оливийн тос зэрэг ургамлын тос хэрэглэж болохгүй, юу гэвэл эдгээр нь хүний биед үрэвслийн үйл явцыг өдөөдөг байна. Цааш нь Кох их хэмжээний пестицидээр бордсон төмс, генийн өөрчлөлттэй шар буурцагаар хийсэн бүх ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж зөвлөжээ. Элдэв төрлийн хиймэл амт оруулагчийг хамгийн хортой бүтээгдэхүүний нэг гэж үзсэн байна. Үүнийг хэрэглэх нь хавдрын өвчин үүсэх эрсдэлийг ихэсгэдэг ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

olive oil:
olive oil sain gee bizdee
2013-05-16