
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр тус улсын БХЯ-нд зочилж, Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К. Шойгутай уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөг жүүлэх талаар хэлэлцээр хийнэ. Энэ үеэр Монголын Зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэл, техникээ шинэчлэхэд ОХУ-аас тусламж авах, тус улсад суралцагчдын болон хоёр талын зочид төлөөлөгчдийн айлчлал, уулзалтын тоог нэмэгдүүлэх, 2014 онд тохиох Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярыг хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монголын төлөөлөгчид ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпораци болон мото буудлагын V тусгай бригадад зочилно. Түүнээс гадна Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа манай цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч буй Монголын ахмад дайчидтай уулзах аж. Батлан хамгаалахын сайд энэ сарын 21-нд эх орондоо ирнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ