Гишгэсэн, гишгүүлсэн хоёулаа буруугүй

img

Тэр жилийнхээ наадмын бөхийн өнгийг илтгэн харуулдаг гэх цагаан сарын барилдаан болоод удаагүй байна. Луу жилд дуулиан дэгдээсэн улсын арслан Х.Мөнхбаатар нарын допингийн асуудал эцэстээ бөхийн холбооноос чимгээ хураалгахаар болж ерөнхийлөгчид мэдүүлэхээр болсон. Монгол бөхийн ариун дагшин уламжлал, шударга чинхүү сэтгэл бөхийн найраа, мөнгө төгрөгнөөс угшилтайгаар сүйдэж буй энэ цаг үед үндэсний бөхийн нэр хүнд муудаж, үзэгчдийн тоо ч цөөрсөөр байгаа. Хэдийгээр цагаан сарын барилдаан үзэгчдийг уулга алдуулсан олон сайхан барилдаанаар дүүрэн байсан, өмнөх жилүүдийн барилдааныг бодвол онцлогтой хэдий ч бас л үндэсний бөхийн өмнө тулгараад буй олон асуудлууд харагдсаныг дор дурдая. Онцлогийн хувьд улсын цолгүй залуу бөхчүүд аварга, арслан, заануудыг бөхийн өргөөгөөр дүүрэн онхолдуулдаг үзэгчдэд танил болсон барилдаан харагдсангүй. Харин тэртээ хэдэн жилийн өмнөхийг санагдуулам аварга, арслангууд нь шөвгөрч эрэмбээ харуулсан нь бахархам сайхан байлаа. Гэхдээ залуучууд муу барилдсан гэсэнгүй. Аварга, арслангууд маань харин дэвжээгээ эзэгнэнхэн байх ёстой шөвөгтөө үлдэж, үүргээ илүүтэй ухамсарлаж сайн барилдсан гэж хэлэхэд зохих биз. Асуудлын хувьд өнөөх л хөлийн цэцийн асуудал. Өрсөлдөгч бөхчүүдийн барилдааныг үнэн зөвөөр шийдэж чаддаггүй бөхийн төрөл гэвэл одоохондоо манай үндэсний бөхийг л хэлж болно. Япончууд сумогоо хэдэн талаас нь баттай дүрс бичлэг үндэслэн шүүж үзээд хэн давж, хэн шороодсоныг шийддэг. Энд тэгтлээ их өндөр технологийн шийдэл ашиглаад дэндсэн юм үгүй. Харин манай үндэсний бөхөд нэг нь нөгөөгийнхөө өлмий дээр гишгэж гуд татан унагасан эсэхийг шийдчих арга ухаан олддоггүй бололтой. Үеэ өнгөрөөж, насаа элээсэн хөлийн цэцүүд барилдааны талбарын нөгөө өнцөгт болж буй үйл явдлыг харах нь байтугай урдах цаасаа ч шилгүйгээр үзэхгүй. Тэгээд л маргаантай барилдааны хариуг маргаантай гаргана. Ч.Санжаадамба зааныг цагаан сарын өмнө болсон заалны барилдаанууд өнгөтэй сайн барилдаж үзүүрлэж, түрүүлж байсныг бөх сонирхогчид мэднэ. Тэгвэл цагаан сарын барилдаанд ч дээгүүр барилдах нь тодорхой байсан түүнийг дээр дурдсан маргаантай хариу гаргагчдаас болж дөрвийн даваанаас хасагдсанд олон хүн харамссан бизээ. Шартай, аагтай залуу заан ч хөлийн цэцийн дахин барилдуулах шийдийг хүлээн зөвшөөрөлгүй тахимаа өгч орхисон. Бөхийн өргөөг шуугиулсан энэ барилдаанд хоёр бөхийн хэн ч буруугүй. Өлмий дээрээ гишгүүлж унасан бөхөд ч бурууг өгөх аргагүй, гишгээгүй хэрнээ давааг нь өгөөгүйд гомдолтой заан ч буруугүй юм. Ер нь цаашилбал хөлийн цэцүүд ч буруугүй. Нас өндөр болсон тэд бүх барилдааныг зэрэг хараад камернаас хурц хараагаар хянана ч гэж юу байхав. Бөхийн найраа, допингийн хэрүүлд хутгалдаж гүйцсэн, урдах шинэчлэлийн ажлаа хийж чадахаа байсан бөхийн холбоо л буруутай. Бөхчүүд ч холбооныхоо балгаар олны зэмлэлийг их хүртэж байна. Хор найруулж, цолны төлөө, давааны төлөө тэд шударга өрсөлдөөн, шуугиулсан барилдаан хүлээх хөөрхий үзэгчдээ хуурсаар л. Хөөрхий гэсний учир ч тодорхой. Үндэсний бөхийн үзэгчид бид ямар америкийн бооцоот нохой зодооны үзэгчид биш дээ. Зарим хүмүүс наадмын дараа энэ жилийн наадам ч овоо найраа, хөөрөөний хэрүүл багатай боллоо гэлцэх. Тэр нь угтаа найраа улам далд хэлбэртээ шилжсэний дохио л доо. Үндэсний бөхийн дүрмүүдийг өөрчилж, маргаантай барилдаануудыг шийдэх асуудлаа үндсээр нь цэгцлэхгүй бол бөхөөр хичээллэж барилдаж буй залуусын тоо өсөж, чанар чансаа нь ч үүнийгээ дагаад нэмэгдэж байгаа хэдий ч алсуураа дээрх асуудлууд үндэсний бөхийг мөхөл рүү хөтлөх аюултай. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дахиад л барилдчихгүй дээ.Бас л нэг биеэ тоосон тэнэг хар юм гарч ирэхнээ дээ.Энэ Санжаадамба
2013-02-20
zochin:
sanjaa chi er ni tegdeg biz de,zaamar bolson tuviin busiin naadmaar P.Sukhbat garidiig tegj ungaaj bsan tegeed garid mohgol bohod iim meh baidag ym uu geg bsan teghed sanjaa a/a tsoltoi bsan za,mongoliin undesnii bohiin duremd tuhai todorhoi zaasan bdag ym teriig unshij bj dongosoj bai setgegdel uldeeh durtai malnuudaa...
2013-02-18
Зочин:
Монгол бөхийн дүрэм шинэчлэн гаргахдаа гарч болох эрсдэлээ сайн мэдэж байж гаргах нь зүйтэй одоо цагт техник технологи хөгжисөн байхад заавал хэн нэгэнд буруу болгох, маргаан үүсгэж хагаралдуулах шаардлага байхгүй гэхдээ л хэн ч буруу харж болно тэр тохиолдолд харин буруу шийдвэр гаргаж болохгүй гэж бодож байна. Заавал хөгшин харахгүй гэж хэлж болохгүй ямар ч хүн алдаа гаргаж харж болно шүү дээ харин түүнийг нь баталгаажуулах камерын бичлэг тогтмол байх ёстой. Хэний ч нүд харж гүйцэхээргүй хөдөлгөөн хийж болно шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэж чаддаггүй Бөхийн холбооны удирдлага маш муу байна. Гэхдээ ямарч тэмцээн уралдаанд дахин барилдуулах тэмцэлдүүлэх тохиолдол гарч байдаг тэр үед тамирчин хүн өөрөө түүнд бэлэн байх ёстой тул Санжаадамбын хувьд дахин барилдаж өөрийн байр суурийг харуулахгүй дэндүү хүмүүжил дорой тамирчин хүний шинжгүй бөх байна лээ.
2013-02-18
XXI zuund amdarch baij bichleg ene teriig n vzej bgaad shiidver gargaj boldoggvi yum baih daa.Tag haranhvi niigemd amidarch bgaa yum shig l,huuli dvrmendee uurchlult nemelt oruulj bolno shdee,bichleg vzeh geh met...Tegeed yer n dvrem bailaach ene teneg buhchvvl n biyelvvleh bish dee,Nyamdorj gej taavchig tsarai shigee l Holboog udirdaad shal t1 sanagdchihlaa.SDA,SDA,SDAAAAA gej....
2013-02-18
batmonh gechii sanjaa chamaig huchilj hezeech nohoi mordohgui gechiinii al min chi bol huruunii uzuurt shurgej amjihuu?
2013-02-18
buh sonirhogch:
uneher l sanjaa hul deer gishegsen bol byryy sh de durmee l barimtlah estoi. huuli durem sahiylie geheer ene met teneguud ni yu ch medehgui baij chalchih yum aa. jaahan yumiig boditoi harj dugnelt hiih heregtei ene jiliin tsagaan sariin barildand dugnelt hiih yu baisiin.
2013-02-18
Зочин:
Бөхийн холбоо түүний удирдлага бага ч гэсэн дүгнэлт хийж өөрсддөө шүүмжлэлтэй хандах цаг болсон. Нямдорж гэж багш өвгөн өөрийгөө магтаж хэсэг бөх бөх сонирхогчидыг хошигруулан бөхчүүдээр тогтохгүй цаашлаад монголын үзэгчдийг хагалан зөрүүдлэх юм. Өөрийн эрх ашгийг яагаад бусдын эрх ашгийн өмнө тавихаар бах нь ханаж байна аа. Орлогч нь хэн билээ зохиолч хүн Данзан гэсэн байх бөхийг ойлгох чадваргүй. Энгийн үзэгчийн түвшний хүмүүс үймүүлээд байдаг бөхийн холбоог шинэчлэхтэй санал нэг байна. Орчин үеийн техн ик хэрэгсэл ашиглахгүй байж хэрхэвч болохгүй. Алдаа оноог үзэгчидэд ил тод үзүүлэх чадваргүй байна.Ийм энгийн юм чадахыг хүсэхгүй хасах яллах болохоор уургын морь шиг мугуйдлах юм. Энэ жилийн цагаан сарын барилдаанд дүгнэлт хийх зүйл дэндүү их байна.
2013-02-18
buh sonirhogch:
uneher l sanjaa hul deer gishegsen bol byryy sh de durmee l barimtlah estoi. huuli durem sahiylie geheer ene met teneguud ni yu ch medehgui baij chalchih yum aa. jaahan yumiig boditoi harj dugnelt hiih heregtei ene jiliin tsagaan sariin barildand dugnelt hiih yu baisiin.