Филиппинд 6.2 магнитутын хүчтэй газар хөдлөв

img

Филиппиний өмнөд нутгийн Минданао арал орчимд бямба гаригт 6.2 магнитутын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын газар зүйн хүрээлэнгээс мэдээлэв. Харин аз болоход ямар нэгэн ноцтой хор хохирол учраагүй болохыг Филиппиний мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар шөнийн  00:37 цагт Миндано арлын Давао хотод хүчтэй  мэдрэгдсэн аж. Уг газар хөдлөлтийн гүн 98 километр бөгөөд цунамигийн хэмжээнд хүрээгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Хамгийн сүүлд Филиппинд халуун орны Бофа хүчтэй хар салхины улмаас ойролцоогоор 1000 хүн амиа алдсан билээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ