Хятадууд Чингис хаан, Улаанбаатар нэртэй чихэр худалдаанд гаргажээ
Урд хөршийнхөн эзэн Чингис хааны хөрөг, монгол гэр, нийслэл Улаанбаатар хотын нэр, зургийг ашиглан чихэр үйлдвэрлэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаас Чингис, Соёмбо гэдэг нэрийг төрийн мэдэлд авна гэсэн шийдвэр гаргаад байсан. Гэтэл өнөөдөр урд хөршийнхөн төрийн мэдэлд байх ёстой нэр хүндийг чихрийн цаасан дээр зураг хөрөгтэй нь хямдхан үнээр борлуулж байх юм. Урд хөршийг зорьсон монголчууд эзэн хааны нэр, улсын нийслэлээр минь нэрлэсэн чихэр үйлдвэрлэснийг хараад дургүй нь хүрчээ. Түүгээр ч барахгүй Чингис, Соёмбо, Улаанбаатар нэрээ урд хөршийнхөнд өмчлүүлэх дээрээ тулжээ хэмээж байна. Хэн дуртайгийнхаа нэр зургийг ашиглаж чихэр, хувцас гээд элдэв зүйл дээр ашиглаж байгаа нь монголчуудыг үл тоосных уу?
Үүнд манай шийдвэр гаргагч, хууль сахиулагчид ямар тайлбар хийх бол.
Эх сурвалж: http://times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ