“Road Expo Мongolia 2013” олон улсын үзэсгэлэн гарна
Ирэх сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Road Expo Мongolia 2013” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана. Буянт-Ухаа дахь спорт цогцолборт зохиогдох уг үзэсгэлэн нь Монголын авто замын салбарын анхдугаар экспо үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Аодэ” ХХК хамтран зохион байгуулана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ