
Энэ сарын 15-нд Цагдаагийн Ерөнхий газрын цахим хуудас кибер халдлаганд өртсөн. Харин энэ цахим хуудас нь энгийн иргэдэд зориулсан мэдээлэл, лавлагаа, зар, байршуулдаг цахим хуудас байсан гэнэ. Тиймээс хувь хүн, албан байгууллага, гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүд алдагдаагүй гэсэн үг юм.
Одоогийн байдлаар цагдаагийн цахим сангийн ажилтнууд сайтыг засахаар ажиллаж байгаа гэнэ. Харин кибэр гэмт хэрэг хийсэн этгээдүүд одоогоор илрээгүй бөгөөд мөрдөн шалгаж байгаа гэнэ.
Хэрвээ хэрэг үйлдсэн этгээдүүд нь баригдах юм бол хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, 3-6 сар баривчлах ялтай байдаг. Харин ноцтой хэрэг бол хоёроос таван жил хорих ялаар шийтгэдэг юм байна.
Эх сурвалж:
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ