
Одоогоос хэдэн жилийн өмнө “Ардчилалын алтан хараацайн нэг С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтнийг би УИХ-ын гишүүн болчихвол илрүүлнэ” гэж хэлээд хурандаа Д.Мөрөн УИХ-д сонгогдож байсан удаатай. Гэхдээ тэр хэлсэндээ хүрч уг хэргийн хэрэгтнийг илэрүүлж чадаагүй. Гэтэл Ардчилсан нам төр барих юм бол С.Зоригийн хэрэг заавал илэрнэ гэж яригдах болсон. Үнэхээр хэд хоногийн өмнө эл хэрэгтэй холбогдуулан АНУ-д амьдарч байсан хоёр иргэнийг барьсан тухай мэдээлэл цацагдаж олон нийтийн сэтгэлд горьдлогын манан татсан.
Гэтэл албаны хүмүүс бүр тодруулбал, цагдаагийнхан энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэлээ. Тэгэхээр дахиад л С.Зориг агсны хэргээр шоу хийгсэд гараад ирлээ. Харин ийн шоу хийгсэд нь хэн бэ гэдэг л сонин байна, олон нийтэд. Хэн нэгэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон ч гэлээ хэн нэгний үхлээр шоу хийнэ гэдэг арай хэтийдсэн хэрэг гэлтэй. Алив зүйлд хэмжээ хязгаар байдаг хойно, энэ хэргээр шоу хийгсэд болимоор юм хэмээн олон нийт бухимдаж байгааг тэдэнд сануулах хэрэгтэй болов уу.
Эх сурвалж
http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ