Францад эвтаназиг зөвшөөрч магадгүй

img

Францын Эрүүл мэндийн ажилтнуудын үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид улс, орныхоо төр, засагт хандан онцгой шаардлагатай тохиолдолд эвтанази буюу өвчтөний хүсэл зоригийг харгалзан үзэж сайн дураар хорвоог орхиход нь туслах аргыг хэрэглэхийг зөвшөөрнө үү хэмээн хүссэн байна. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар тус байгууллагын төлөөлөгчид эмчилгээгүй болсон хүмүүс хэрэв өөрсдөө хүсвэл амь насыг нь таслах явдлыг зөвшөөрч өгөхийг аминчлан гуйсан гэнэ. Онцгой тохиолдол гэдэгт эмчилгээний ямар ч арга нэмэргүй болсон, дааж тэсвэрлэхийн аргагүй өвдөж байгаа зэргийг хамруулав. Гэхдээ эдгээр тохиолдлуудад холбогдох шийдвэрийг ганцхан эмч дур мэдэн гаргахгүй бөгөөд эмч нарын зөвлөгөөнөөр шийдвэрлэх гэнэ. Франц улсад 2005 онд аливаа хүн үхэх эрхтэйг батламжилж өгсөн хууль батлагдсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai uls ch gesen sudlaj bolomj haihheregtei l bh, mash hund uvdsun hund nen yalanguya hort havdriin daraagiin ue, gemtel bertliin edgereh naidvargui tohioldold iim argiig hereglej boloh l um bn,gartsaagui edgereh magadlal goridlogo tasarsan huniig haraad baihad yamar baidag bilee, uurt ni ch uruuld ch mash hetsuu baidag, ene l etssiin garts um shuu dee uuniig tur zasag udval said anhaarna biz dee,
2013-02-19