Майкл Жордан: “Би 50 хүрсэн ч хэзээ нэг өдөр тоглож мэднэ”

img

Дөрвөн жилийн тэртээ Алдрын танхимд багтах ёслол дээр домогт сагсан бөмбөгч Майкл Жордан 50 насандаа лигтээ эргэн ирж магадгүй гэж хэлснийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоймч Алекс Кеннеди сануулав. Өчигдөр “нисдэг” хочит Жордан 50 нас хүрсэн билээ. Тэрбээр дөрвөн жилийн тэртээ “Магадгүй, та нар нэг л өдөр намайг 50 настайдаа талбай дээр гарахыг харах болно. Инээх хэрэггүй шүү. Хэзээ ч үгүй гэж битгий хэл. Аливаа зүйлд хил хязгаар гэж үгүй юм” гэж хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ