Сонгуулийн дүнг нэгтгэжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулиудын дүнг нэгтгэн гаргахад, 2012 оны сонгуулиас өмнөх сонгуулиудын баримт бичиг үйлдэх, нэгтгэх, хадгалах, архивлах асуудлыг эхнээс нь нэгдсэн журамд оруулж чадаагүй зэрэг нь зарим хүндрэл бэрхшээл учруулж байсан ч сонгуулийн тоо баримтыг ийнхүү цэгцлэн нэгтгэж олны хүртээл болгож байна.
Монгол Улсын түүхэнд анх удаа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн мэдээ дамжуулахад автоматжуулсан системийг нэвтрүүлснээр сонгуулийн дүнг өмнөх сонгуулиудаар гарч байсан алдааг давтахгүйгээр хурдан шуурхай, үнэн бодитой гаргахад ихээхэн ач холбогдолтой болсныг уншигчдад хандсан өмнөх үгэндээ Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ