Өмнөд Солонгост 3500 хос нэгэн зэрэг хуримаа хийжээ

img

Сан Ён Мүүний үндэслэсэн Мүүний шашныг шүтэгч 3500 хосын хурим Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо сүр дуулиантай боллоо. Хэдэн мянган хүнийг хамарсан энэ хурим шашныг үндэслэгчийг насан эцэслэснээс хойш анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой.  Үүнээс гадна 2400 хос өөр улсуудад гэрлэж байгаа аж. Эдгээр нүсэр хуримуудыг дүрс бичлэгээр шууд холбож үзүүлсэн аж. Энэ удаагийн гэрлэлтийг Сан Ён Мүүний бэлэвсэн эхнэр Хак Жа Хан удирдан явуулсан юм. Хуримаа хийсэн хосуудын  ихэнх нь өөр өөр үндэстнүүд юм. Ихэнх тохиолдол нь Ази эрэгтэйчүүд Европ эмэгтэйтэй гэрлэж байгаа гэнэ. Энэ мэт олноороо нэгэн дор хуримлах зан үйл 1960-аад оноос эхэлсэн бөгөөд хамгийн олондоо 30 мянган хос нэгэн зэрэг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хуримын ёс үйлдэж байв. Гэхдээ энэ шашны зан үйл олон талаараа хүмүүсээс зэмлэл сонсдог ч үргэлжилсээр байна. Шашныг үндэслэгч Сан Ён Мүүн өнгөрөгч оны есдүгээр сард нас барсан бөгөөд түүнийг оршуулах ажиллагаанд тус шашныг шүтдэг 30 мянга гаруй хүмүүс оролцож байжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123:
ñàíàë íýã áàéíà
2013-02-18
BBB:
Огт мэдэхгүй хүнтнэйгээр ингэж гэрлэдэг. Гэхдээ салалт бас маш их гэж байна лээ.
2013-02-18
zochin:
ene odoo balai yumaa. gehdee manai neg tanidag egch ene muunii shashinaar neg japan huntei suugaad odoo ih saijhan amidarch bgaa yum bn lee. gehdee ter bur sain hun taardaggui gsn dee
2013-02-18
Би Монгол хүн:
Энэ бол ухаанаа гээсэн солиорол,Энэ бол шашинаар далимдуулсан боолчлол,Энэ бол Монголчуудыг эзлэн авах боолчлох оролдлого
2013-02-18
123:
ñàíàë íýã áàéíà
Мүүн:
Мүүний шашныханы тангарага маягийн юм. Өчигдөр BBC-ээр гарсан. Зарим нь бүр хэнтэй гэрлэх гэж байгаагаа ч мэдээгүй гэж ярьж байна лээ шдээ. Аймаар шүү. Монголд хүртэл энэ шашин ороод ирцэн танихгүй солонгос хүний зургийг харуулж байгаад гэрлүүлдэг гэсэн.
2013-02-18