Өнөөдөр дэлхийд: Эдисон дуу бичлэгийн төхөөрөмждөө патент авчээ

img

1878 оны хоёрдугаар сарын 19-нд америкийн зохион бүтээгч Томас Эдисон дуу авиаг  механик аргаар бичиж, дахин дуугардаг багаждаа  патент авчээ. Фонограф гэж нэрлэсэн шинэ бүтээл нь дуу бичлэгийн эрин үеийн эхлэлийг тавьсан юм. Мөнгөн цаасан  дээр бичсэн дуу авиаг (анхны бичлэг нь мөнгөн цаасны гадаргуу дээр гарсан хонхорхой дүрс хэлбэртэй байжээ) дахин дуугаргаж болдог байж. Дуу авиаг дахин сонсохын тулд цилиндрт мөнгөн цаас ороосон байна. Энэ төхөөрөмж 18 долларын үнэтэй байжээ. Эдисон эхний хэсэг фонографыг нас дээр гарсан нэр цуутай хүмүүсийн үгийг авч үлдэхийн тулд тэдэнд явуулсан байна. Ингэснээр одоо бид оросын зохиолч Лев Толстойн дуу хоолойг сонсож чадна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ