Хятадын шүүхээс хар тамхи тээвэрлэсэн эгч дүү хоёрт ял оноолоо
Малайзаас БНХАУ-аар дамжин өнгөрөхдөө компьютерийн цүнхэнд долоон кг гаруй героин авч явж байгаад баригдсан монголын хоёр иргэнд холбогдох хэргийг тус улсын Ардын шүүх анхан шатны журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгоод байсан юм. Гэвч БНХАУ-ын Ардын дээд шүүхээс саяхан эгч А-д нь цаазын ял оноох шийдвэр гаргажээ.
Героин тээвэрлэж яваад баригдсан монголчууд эгч дүү хоёр бөгөөд дүү А нь Улаанбаатарт хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эгч А нь Засгийн газрын хэрэгжүүлэгч нэгэн агентлагт ажиллаж байгаад амралтаараа газар үзэх гэж яваад саатуулагдсан юм.
Дүү А нь эгчийгээ газар үзүүлнэ хэмээн дуудаж, цүнхтэй “брэнд”-ийн бараа зөөлгөснөөр хэрэгт гэмт хэрэгт холбогдсон юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ