
Техас муж улсад үрчилсэн эхдээ алагдсан оросын гурван ойтой хүү Максим Кузьминийг 2008 онд алагдсан Дима Яковлевын адил нөгөөх л асрамжийн газраас үрчилж авчээ гэж “Известия” сонинд бичсэн байна.
Америкийн нийгмийн хамгааллын байгууллагын мэдээгээр, үрчилсэн эх Лаура Шатто гэгч бяцхан хүүтэй хэрцгий харьцсанаас болоод нэгдүгээр сарын 21-нд амь үрэгджээ. Эмэгтэй насанд хүрсэн хүмүүсийн шизофрени өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг бөгөөд сэтгэцэд нөлөөлдөг “Риспердал” гэдэг хүчтэй эмийг Максим хүүд өгдөг байжээ. Максим Кузьмины алагдсаныг Орост хоёрдугаар сарын 18-нд л мэджээ. Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов өөрийн “Твиттер”-т энэ тухай мэдээг тавьсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ