С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар үүрэг өгчээ

Уг нь Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан өнгөрөгч 2011 оны гуравдугаар сарын 28-ны өдөр уг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх 830143 тоот дугаартай хавтаст хэргийн шалгах явцын талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболдоос тодруулахад “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хоёр жилийн хугацаанд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэгт холбогдуулан АНУ-аас хоёр хүнийг баривчилсан зүйл байхгүй. Хэргийг шалгаж байгаа” гэсэн хариултыг өглөө.
Өнгөрсөн хугацаанд эл хэрэгт холбогдуулан прокуороос “Ард түмний хянан шалгах хороо”-ны тэргүүн Д.Нинжийн “Улаанбаатар-Токиогийн чиглэлийн нислэгээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг үйлдсэн н.Бат гэж хүн ниссэн” гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсантай холбогдуулан мэдүүлэг авсан боловч нотлогдоогүй юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав С.Зоригийн амь насыг хохироосон, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсэг болон Улсын мөрдөн байцаах газрын дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг хүлээн авч уулзаж хэргийн явц байдалтай танилцаж тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна.
Ерөнхий прокурорын зүгээс ажлын хэсэгт хандан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ахиц үр дүн муу, байгааг анхааруулж цаашид мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулах үүрэг өгчээ.Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ