
Монгол Улсын хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хэсэгт энэ сарын 10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр БНСУ-ын иргэд Verna маркын 43-31 СЭА улсын дугаартай суудлын автомашинтайгаар нэвтэрсэн байна. Тэд хилийн шугам дагуу явж фото зураг авч, бичлэг хийж байсныг хилчид илрүүлэн саатуулжээ. Солонгос улсын иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгож, авсан бичлэг, гэрэл зургийг устгаж, дахин хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ