110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудын хэргийг сэргээлээ

Тэднийг Монголд 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн ч хяналтын шатанд уг хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан. Тэгвэл нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболдын өнөөдөр өгч буй мэдээллээр уг хэргийг хууль хяналтын байгууллагаас сэргээн шалгаж эхэлжээ.
Уг хэрэгт дээрх хятадуудаас гадна Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга ӨМӨЗО-ны иргэн Х.Мөнхөө, орлогч Б.Чулуундорж болон Дорнод аймгийн Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ч холбогдоод буй аж.
Тус компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Улаан, Мухар, Хоолойн тал-1, Улаан нуур-4, Баяндун сумын нутагт Хоолойн тал-1 гэсэн хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмших тусгай зөвшөөрөл Ашигт малтмалын газраас авсан.
Мухарын орд нь цайрынх, Улаан нуур-4 нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бол, үлдсэн орд нь холимог металлынх байгаа нь Ашигт малтмалын газрын санд бүртгэлтэй байна. “Шинь шинь”-ийнхэн Улааны ордод 247А гэх ашиглалтын тусгай зөвшөөрлөө 1997 оны тавдугаар сарын 20-нд авчээ.
Гэвч 2009 онд УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль баталж, энэ хуулийн үйлчлэлийн дагуу дээрх 247А дугаартай лицензийг АМГ-ын бүртгэлээс хассан юм. Улмаар ЦЭГаас 247А зөвшөөрөл хүчингүй болсон тухай “Шинь шинь”-ийн удирдлагад удаа дараа мэдэгдсэн ч шаардлагыг биелүүлээгүй аж. Тус компанийн эрх мэдэлнүүд дээрх орд газруудыг ашиглахдаа хууль зөрчиж манай улсад их хэмжээний хохирол учруулаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ