"Албан тушаалаа ашигласан хэрэгт шалгуулж буй УИХ-ын гишүүд бий"

img

Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Батболдоос тус газарт хянагдаж буй  олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар дараахь асуултад хариулт авлаа.

-“МИАТ” компанитай холбоотой мөнгө угаасан гэх хэрэгт арилжааны банкуудыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хэргийн талаар мэдээллийг хязгаарлалтай өгөх ёстой. Үүнийг та бүхэн ойлгоорой. “МИАТ” компанийн хэрэгт 9 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гарсан  “САПУ” компанийн захирал Н.Алтан зэрэг хүнийг  мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа зүйл алга. Арилжааны банкуудыг холбогдуулан шалгасан юм байхгүй. Сүүлийн үед гарч байгаа их хэмжээний мөнгөтэй холбоотой хэргүүдэд холбогдсон сэжигтнүүд   банкуудаар дамжуулан  гүйлгээ хийсэн тохиолдол бий. Банкинд мөнгө хадгалуулсан зэргээс  үүдэн тэр байгууллагуудтай холбоотой мэдээллүүдийг олж  авах ажиллагааг явуулж байна. Түүнээс биш арилжааны банкууд мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдаагүй.

Татварын ерөнхий газрын зарим албан тушаалтанд холбогдох хэргийг шалгах явц хэр ахицтай байна вэ?

-Татварын ерөнхий газрын зарим хэлтсийн дарга нар албан тушаалаа ашигласан хэрэгт холбогдсон. Одоогоор уг хэрэгт дөрвөн хүнийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хэргүүд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэлээд ээдрээтэй, хугацаа шаардахуйц, гадаад, дотоодоос  баримт мэдээлэл  цуглуулах шаардлагатай. Дээр нь банк санхүүгийн  байгууллагатай холбоотой мэдээлэл авах зэрэг ажиллагаатай холбоотой нэлээд хугацаа шаардагдах байх. Энэ хэргүүдийн мөрдөн байцаалт үргэлжлээд явагдаж байгаа.

-Д.Батхуягийн хэрэгт хамтрагчаар оролцсон Н.Бат-Ирээдүйн гэрээс их хэмжээний мөнгө хураан авсан гэж үнэн үү?

АМГ-ын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгт холбоотой Н.Бат-Ирээдүйн гэрээс мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэмжээний мөнгө олдсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Д.Батхуягийн хэрэг  шүүхээр шийдэгдсэн учраас  бид мөрдөн байцаах ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй. АТГ-аас энэ хэргийн  талаар тодорхой мэдээлэл өгсөн байх.

-Нийслэлийн прокуорын газарт хянагдаж байгаа хэргүүд дотор УИХ-ын  болон Засгийн газрын гишүүдтэй холбогдсон хэрэг бий юу?

-Ажиллагаанд ганц нэг хэрэг бий. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа  цөөн гишүүний хэрэг мөрдөн байцаалтын шатанд бий. Гэхдээ хэргийн  талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Уучлаарай, яг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсоныг тодруулаач?

-Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт  шалгагдаж байгаа гишүүн бий.

-УИХ-ын гишүүн С.Зориг агсны хэргийг шалгах явц юу болж байна?

-С.Зориг агсны хэрэгт сүүлийн хоёр жилийн хугацаанд ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох шалгалтын ажлыг явуулж байна. Түүнээс биш ийм ахиц гарлаа гэж мэдээлэх боломж алга. Гэхдээ шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байгаа. АНУ-аас Монголын хоёр иргэнийг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан баривчлаагүй. Манай зүгээс АНУ-ын хуулийн байгууллагад хүсэлт тавьж, ажиллагаа явуулаагүй. Энэ мэдээлэл манай хуулийн байгууллагаас эх сурвалжтай мэдээлэл биш. Хаанаас  ийм мэдээлллийг  гарч, хэвлэл мэдээллээр цацагдсан эсэхийг шалгаж байгаа.

-АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн ар гэрийхнээс Ерөнхий прокурорт хандан хэргийг нь сэргээн шалгах хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүнд ямар хариу өгсөн юм бол?

-Энэ талаар сайн мэдээлэл алга. Ажлаа аваад 10 гаруй хонож байна. Өмнө нь шат  шатны прокуророос хариу өгсөн тохиолдолд сэргээн шалгах боломжгүй.

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгө үйлдвэрийн яамны/хуучнаар/ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мөнгө шамшигдуулсан  Т.Гантулга нарын хэргийг хэзээ шүүх рүү шилжүүлэх үү?

- 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар тус яамны  Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, сайд асан Т.Бадамжунай нарыг төсвийн мөнгийг УИХ-д нэр дэвшсэн зарим хүний сонгуулийн сурталчилгаанд ашигласан байж болзошгүй гэж шалгаж байгаа.  Үүнтэй холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүд төдийгүй  тухайн үед шийдвэр гаргасан яамны сайд, удирдлагуудыг энэ хэрэгт сэжиглэн шалгаж байгаа.  Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

марко поло гээд балай италийн тагнуулчийн хөшөөг авч хаяад үндэсний баатруудынхаа хөшөө дурсгалаар үр хүүхдээ хүмүүжүүлэхсэн,цыган царайлсан итлиудтай сүлбэлдэж хулхидуулваа,хамгийн хулхи луйварчин хүмүүс,одоо төр улс нь самуурч дампуурч гүйцсэн, ХАРИЙХАН Л БОЛ ХАРИЙХАН ШҮҮ.САНАЖ АВЦГАА.
2013-02-21
зочин:
Сургууль,цэцэрлэгийн газаруудыг хотын ИТХ-аар зориуд намаараа далайлган өгсөн тэр нь мэдээж байр орон сууц авч ах дүү,өөрийгөө дэмжигч гээд яваад өгнө.Ийм УИХ,МАН-ын удирдлагад байгаа хүмүүсийг шалгавал юм гарна. Одоо сургууль,цэцэрлэг барих газар өчүүхэнч алга гээд...... но ил байна. Зальтангууд бултсаар.....
2013-02-20
МАН ялагдахгүй гэж ард түмний хөрөнгөөс асар их зүйл хулгайлсаны зах сэжүүрээс нь шалшаж байшаа юм байна.М.Энхболд,Сү.Батболдын хэрэг замхарч ыаГАА ЮМ БАЙНА
2013-02-20
vnen:
er ni yuj yuj ene prokyroriin baigyyllaga chin huuliin baigyyllaga dotroosoo ih sain ajillaad bgaa ym bishvv yrd ni duulian tariad shiidegddeggvi hergvvd odoo shiidegddeg bolloo eniig mordon baitsaaltand ni hynalt tavij shvvh deer ochij notloj ylladag hvmvvs ni prokyroruud shvvdee prokyroryyddaa amjilt hvsie
2013-02-20
Амжилт хүсье
2013-02-20
Зочин:
УИХ-ын сонгуулийн зардал маш өндөр гардаг худлаа дараад мэдээ өгдөг. Олон дэвшиж байгаа нөхөд хаанаас мөнгө олсоныг шалгаж дийлэх болов уу. Гаргах хэрэгтэй шүү.
2013-02-19
shudaraga sain ajillaj bna amjilt husie ta buhend
2013-02-19
GISHUUD HEREG HIIHGUI BNA GEJ ALGOO TEEEE
2013-02-19
Badamjunai no ihtei hun
2013-02-19
shalga:
naaduuliiga sain shalga hori tsagd tegeel bol ooo
2013-02-19
арай биш эээ:
Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, сайд асан Т.Бадамжунай нарыг төсвийн мөнгийг УИХ-д нэр дэвшсэн зарим хүний сонгуулийн сурталчилгаанд ашигласан байж болзошгүй гэж шалгаж байгаа. шоучин гарууд мөнгө идэж нэр дэвшээл арай биш ээ
2013-02-19
лицензтэй холбоотой хэргүүд ч дөнгөж эхэлж байгаа нь энэ дээ
2013-02-19