Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах тухай болон уг хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай”, “Гэр хорооллын дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах журам батлах тухай” асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын тухай” , “Гудамж нэрлэх тухай” асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаан маргааш 10.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд болно. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ