
Бирм Шири-Ланкийн хоорондох задгай тэнгисээс эзэнгүй хөлөг онгоц олджээ. Тэрхүү хөлөг дээр 32 хүн амь насаа алдсан байж. Шири-Ланкийн тэнгисийн цэргийн аврах баг ослын газар ажилласан бөгөөд 31 эрэгтэй, нэг бага насны хүүхдийн цогцос олжээ. Тэдгээр хүмүүсийг хөлөг дээр олон хоног цэвэр усгүй байснаас харангадан амь насаа алдсан хэмээн оношилж байна.
Хөлөг онгоц Шири Ланкийн эргээс 463 км-ийн зайтай хөвж явахад нь олсон аж. Цагдаа нарын мэдээлж буйгаар ойролцоогоор хоёр сарын өмнө 98 хүний бүрэлдэхүүнтэй аялалын баг гарсан ч төөрч хар салхинд цохиулан ийнхүү сураггүй алга болсны эцэст олдож байгаа хэмээж байна. Харин бусад хүмүүс далайн усанд живж завьнаас шидэгдэн амь насаа алджээ. Харин хөлгөөс амьд гарч чадсан цөөн хүмүүсийн ярьж буйгаар тэдний аялал нэг сар үргэлжлэх ёстой байсан ч төөрсний улмаас хоол нь хүнс дууч, харангадаж үхэх аюултай тулгарсан аж. Хөлөг дээр Бирмийн болон Бангладешийн иргэд байсан бөгөөд Индонез, Австралийн тэнгисээр аялж явсан нь тэр байжээ. Тэдгээр хүмүүсийн дунд Бирмийн дүрвэгчид ч байсан аж. Сүүлийн хэдэн сард Бирмийн иргэд гадагшаа дүрвэх нь ихэссэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ