Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэнэ

img

Шүүхийн тухай багц хуулиудыг хэрэгжүүлэх  бэлтгэл ажлын хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн шүүхээс хамтран  шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдад зориулсан тусгай сургалтыг 2013 оны 2 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд  Нийслэлийн шүүхийн байранд зохион байгуулж байна.

Уг сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтанг бэлтгэх, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн давтан сургах явдал бөгөөд шүүхийн захиргааны удирдлага, хэргийн хөдөлгөөний менежмент, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцааны сэтгэл зүй, мэдээлэл технологи, албан хэрэг хөтлөлт зэрэг чиглэлээр явагдах юм.

Энэхүү сургалтад Нийслэл, дүүргийн шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны ажилтнууд хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ