
Валентины баярын өдөрт зориулсан судалгаагаар хамгийн хүчирхэг, алдартай хосоор хөгжмийн ертөнцийн шилдэг хос Жей-Зи, Бейонси нар тодорсон байна. Рэппэр Жей-Зи дуучин Бейонси нар 2002 онд гэрлэснээс хойш өнөөг хүртэл алдар, амжилтын оргилд хамтдаа хүрч чаджээ. Энэ судалгааны дараа Опра Уинфри дуучин Бейонситэй ярилцсан бөгөөд тэрбээр нөхрөө багагүй магтжээ. Түүний ийнхүү нэр алдарт хүрч амжилттай яваа нь нөхөр Жей-Зигийн хувь нэмэр хамгийн их гэдгийг хэлжээ. Гэр бүл болохоосоо өмнө Жей-Зи Бейонсигийн продюссер нь байсан. Энэ хугацаанд тэд олон амжилт гаргаж, нэр хүндтэй бүх шагналуудыг авсан гэхэд хилсдэхгүй. Бейонси “ Би түүнгүйгээр бараг хэн ч биш байх, учир нь тэр дэндүү сайн эр хүн шүү дээ. Эхэндээ бид жирийн найзууд байсан, дараа нь жил хагас утсаар ярьж болзож эхэлсэн, тэгээд л бидний хайрын гайхалтай түүхүүд эхэлсэн” гэж хэлжээ.
Бейонсигийнн энэ онд зохион байгуулагдах дэлхийн тойрон аялалыг нөхөр Жей-Зи нь найруулж байгаа. Тоглолтоо хийх үеэрээ бяцхан охиноо авч явахаар болсон бөгөөд хамгийн төгс тоглолтуудыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Дээрх судалгаанд тэдний араас Кембрижийн гүнж, хунтайж Уильям болон түүний гэргий Кейт Миддлтон нар, Канье Уэст болон реалити од Ким Кардашиан нар орсон байна. Харин Холливудын сайхан хос Брэд Питт, Анжелина Жоли нар жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Жагсаалтын тавдугаарт кантри дуучин Миранда Ламберт болон Блейк Шелтон нар оржээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ