
Индонезийн хойд хэсгийн нутгуудаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер болон хөрсний нуралтын гамшиг нүүрлэж 15 хүн амь үрэгдэж, олон мянган айл өрх усанд автаад байгаа тухай “Ассошейтэд прэсс” агентлаг мэдээлэв. Хохирогчдын дунд 8-10 насны гурван хүүхэд байсан бөгөөд тэдний цогцосыг үерийн уснаас гаргаж авчээ. Үерийн гамшигт Индонезийн Хойд Сулавеси мужийн Манадо хот хамгийн их өртөж, мянга гаруй айлын сууц усанд автаж, их хэмжээний хөрсний нуралт үүссэн байна.
Индонезийн аврах албаныхан гамшгийн бүсээс 8100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, хөрсний нурангийн улмаас шавар, чулуунд боогдсон авто замуудыг цэвэрлэж байна. Түүнчлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас хойд хэсгийн нутгийн ихэнхи гол, мөрнүүд эргээ халин үерлэснээс ойролцоо суурьшсан айл, өрхийн сууцыг усанд урсган авч оджээ. Оршин суугчдын мэдээлснээр гамшигт өртөөд буй газруудад үерийн усны хэмжээ нэг метрээс даван үерлээд байгаа аж.
Тус улсад борооны улмаас үер болон хөрсний нуралтын гамшиг нүүрлэдэг ихээр нүүрэлдэг. Үүнээс шалтгаалан олон мянган хүн амь насаа алдаж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ