“LEXUS”-ыг хамгийн сайн машинаар нэрлэв

img

Америкийн  автомашин судлаачид жил бүр  шинэ автомашинуудын  дунд явуулсан судалгааг үндэслэн брэндийн  чансааг жагсаалтаар гаргадаг. J.D. Power and Associates компани АНУ-ын нутагт хурдалж буй 2010 онд үйлдвэрлэсэн  37 мянган автомашин эзэмшигчийг хамарсан  судалгааныхаа дүнг саяхан гаргалаа. Ингэхдээ брэнд тус бүрийн 100 автомашин тутмаас засварын газар ямар нэгэн эвдрэлээ засуулсан жагсаалтыг үндэслэдэг аж. Жагсаалтыг “LEXUS” брэндийн 100 автомашин 71 удаа засварт хандсан үзүүлэлтээр тэргүүлсэн бол “Porshe” 94 удаа хандсанаараа хоёрдугаарт “Lincoln” ба “Toyota” 112 удаа хандсан тул гуравдугаар байрыг хуваан эзэлжээ. Харин хамгийн найдваргүй машинд Land Rover брэндийн 100 машин  220 удаа засварт хандсан гэсэн үзүүлэлтээр жагсаалтын сүүл мушгилаа. Америкт  100 автомашинаас 126 удаа засварт хандах нь дундаж үзүүлэлт юм байна. Автомашины чанар ерөнхийдөө сайжирч байгаагаас энэхүү үзүүлэлт өмнөх жилээс зургаан нэгжээр буурсан гэсэн дүн гарчээ. Судалгаанд хамрагдсан 32 брэндээс 21 нь ямар нэгэн хэмжээгээр байраа ургшаа ахиулж чадсан бол TOYOTA–ын охин компани болох SCION брэндийн 100 машин тутмаас 135 нь засварт хандаж өмнөх жилийн /111 удаа/ тав дугаарт бичигдэж байсан байраа 18 руу ухарчээ. Жагсаалтыг хүснэгтээс үзнэ үү. Автомашин үйлдвэрлэгчдийн чансааны жагсаалт 2012 он
Автомашины марк 100 автомашин тутмаас засварын газар хандсан тоо Автомашины марк 100 автомашин тутмаас засварын газар хандсан тоо
Lexus 71 GMC 134
Porsche 94 Scion 135
Lincoln 112 Nissan 137
Toyota 112 Infiniti 138
Mercedes-Benz 115 Kia 140
Buick 118 Hyundai 141
Honda 119 Audi 147
Acura 120 Volvo 149
Ram 122 MINI 150
Suzuki 122 Chrysler 153
Mazda 124 Jaguar 164
Chevrolet 125 Volkswagen 174
Ford 127 Jeep 178
Cadillac 128 Mitsubishi 178
Subaru 132 Dodge 190
BMW 133 Land Rover 220
  Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ