Пакистанд халдлагаар амиа алдагсад 81 хүрчээ

img

Пакистанд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэсдийн тоо 81 хүрсэн гэсэн мэдээллийг Ассошейтэд прэсс агентлаг уламжлан хүргэж байна. Дэлбэрэлт маш хүчтэй болсон учир олон тооны хүмүүс шархдан эмнэлэгт хүргэгдсэн хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээлэв. Амь насаа алдсан хүмүүсийн олонхи нь энгийн иргэд байсан аж. Хотын хүнсний захын ойролцоо болсон энэ халдлагад шийтүүдийг буруутгаж байгаа. Оройн хоолны цагаас хэд хэдэн цагийн өмнө болсон учир  энэ халдлагад ийнхүү олон хүн амь насаа алдсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Дэлбэрэлтийн үеэр хотын усны агуулах ч өртөж хүмүүс олноороо үүнд дарагдажээ. Түүнчлэн хоёр барилга нурж, хоёр их дэлгүүр эвдэрч сүйдсэн байна. Одоогийн байдлаар хохиролын хэмжээг тодорхойлон гаргаагүй байгаа хэмээн  тус улсын албаныхан хэлж байна. Үүнээс өмнө шийтүүд энэ оны эхээр мөн халдлага үйлдэж 86 хүний аминд хүрч байсан. Энэ нь тус бүс нутагт хамгийн олон хүн нэгэн зэрэг амиа алдсан хэрэг хэмээн тэмдэглэгдсэн байна. Орон нутгийн засаг захиргаанаас өгч буй мэдээллээс сүүлийн жилүүдэд шийтүүдийг үйлдэх халдлага, мөргөлдөөний тоо өсөж байгаа нь хоёр талдаа сөрөг нөлөөтэй гэв. Энэ мөргөлдөөнөөс үүдэн шийтүүд болон цэргүүдийн дунд ширүүхэн мөргөлдөөн үргэлжлэх төлөвтэй байгаа. Дэлбэрэлт болсон хотод нэлээд олон шийтүүд төвлөрөн суурьшсан байдаг бөгөөд гудамж талбайд жижиг мөргөлдөөнүүд гарах нь элбэг байдаг аж. Тус улсад 1980-1990 онд шийтүүд болон засгийн газарын цэргүүд хоорондоо сөргөлдөж эхлэсэн бөгөөд 2001 оноос хурц хэлбэрт шилжжээ. Өнгөрсөн онд мөргөлдөөн, бослогийн үеэр 400 гаруй шийтүүд амь насаа алдсан хэмээн тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллагынхан мэдээлсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hotgoidiin Chinguunjav:
shiituud gedeg n tus ulsiin haryalald baidag hil orchmiin hazaruud shuu dee.. tus ulsiin talibuud hazaruudiig homroglono ustgaj bn,,,
2013-02-20