Колумбын барьцаалагчид барьцаалсан хүмүүсээ суллахаар болов

img

Колумбын Засгийн газар болон босогчдын Фарк бүлэглэлтэй энхийн хэлэлцээрээ Кубын нийслэл Гавана хотод үргэлжлүүлж байгаа билээ. Тэгвэл хэлэлцээрийн дараагийн шат эхлэхэд бэлэн болоод байна. Хэлэлцээрийг үргэлжлүүлэх Засгийн газрын төлөөлөгч Гаванаг зорьжээ. Колумбын засгийн газар, Фарк босогчдын бүлгийн зургадугаар шатны хэлэлцээрт оролцохоор кубыг зорьсон Засгийн газрын төлөөлөгч Умберто де ла Кальегийн мэдэгдсэнээр босогчдын бүлэг барьцааны гурван хүнийг суллахаар болсон байна. Гэхдээ гал зогсоох хэлэлцээрийн хугацааг сунгахгүй хэвээр гэдгийг төлөөлөгч хатуу мэдэгджээ. Колумбын засгийн газрын багийн ахлагч Умберто де ла Калье хэлэхдээ “Бид Фарк бүлэглэлийн барьцаанд байгаа цагдаагийн хоёр офицер, цэргийн нэг албан хаагчийг суллахаар болсон. Гэхдээ энэ хүн хулгайлах гэмт хэрэг дахин давтагдаж байгаа нь тун тоогүй явдал. Бидэнд шийдвэрлэх ёстой олон чухал асуудал байгаа ч гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байна” гэв. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ