
“Black Eyes Peas” хамтлагийн дуучин Ферги хөл хүнд болж анхны хүүхдээ төрүүлэх гэж буй тухай баяртай мэдээг өчигдөр өөрийн Twitter-ээр хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгажээ. Ферги болон түүний нөхөр кино од Жош Дюамэл нар өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй болохыг хүсч байгаа ч цаг нь болоогүй гэсэн тайлбарыг нэг бус удаа хийж байсан гэнэ.
Харин Ферги өчигдөр ийнхүү хөл хүнд болсноо зарлаж нөхрийнхөө болон өөрийнхөө бага насны гэрэл зургуудыг Twitter-тээ тавьж фэнүүдтэйгээ баяртай мэдээгээ хуваалцсан байна. Харин Жошийн хувьд “хүүхэдтэй болно гэсэн баярт мэдээг юутай ч зүйрлэхийг аргагүй, бидний амьдралын мартагдашгүй мөч” хэмээн өөрийн сэтгэгдлийг Twitter-тээ нийтэлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ