
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн татагдсан 24 настай Ч.Баттуулын хэргийг Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүллээ.
Ингэснээр тус дүүргийн шүүх түүний хэрэгтэй 30 хоногийн дотор танилцсанаар шүүх хурлын товыг гаргах юм.
Хэрэгт холбогдсон Ч.Баттуул нь өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартинийг зургаан удаа буудаж хөнөөн, цогцсыг нь булсан хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Тайваний технологийн их сургуульд сурч байсан Ч.Баттуул багш Жон Мартин Кийнд “Шүрэн гүүр” хэмээн зочид буудал барих төлөвлөгөө үзүүлж, түүнийг Монголд ирж хамтран ажиллах санал тавьснаар хэрэг эхэлжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ