
Америкийн сансрын агентлаг НАСА саяхан дэлхийд ойрхон өнгөрсөн 2012 DA14 бага гарагийн радараар авсан гэрэл зургуудын эхний үр дүнг нийтэлжээ. Энэ бага гараг нь 40 орчим метр урт уртааш тэнхлэг бүхий сунасан хэлбэртэй биет бөгөөд нэг удаа эргэхэд найм орчим цаг шаардагддагийг зурагт хийсэн дүн шинжилгээ харуулж байна. Түүнийг дэлхийд ойртох үед НАСА Голдстоуны сансрын алсын холбооны сүлжээний 40 метрийн радараар бага гарагийг ажиглажээ. Нийтдээ 72 зураг авсан байна.
2012 DA14 бага гараг 2046 онд дэлхийгээс хоёр сая километрийн холуур дахин өнгөрөх ажээ. Гэвч энэ зууны 2080 онд дэлхийд дахин нэлээд ойрхон өнгөрөх гэнэ. Нарны аймгийн системд тэнэж явдаг өөр 200 бага гарагийн дотроос Апофиз гараг дэлхийд хамгийн их аюул учруулж байгаа ч 2029 онд болон 2036 оноос хойш манай гаригт хамгийн их ойртоно. “Гэвч тэр үе гэхэд бид ямар нэг арга хэмжээ бодож болно” гэж НАСА-гийн мэргэжилтэн батлан илэрхийлжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ