
Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториус найз бүсгүйгээ буудан хороосон гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа. Түүнийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. Оскар Писториус өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй байсан. Харин өчигдөр болсон шүүх хурлын үеэр тэрбээр мэдүүлэг өгч, энэ хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн байна. Олон янзын таамаг дэвшүүлж модель бүсгүйн аминд хүрсэн энэ хэрэг санаатай эсвэл санаандгүй үйлдэгдсэн. Тэр ч бүү хэл нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг байсан хэмээн таамаглаж байсан. Харин энэ бүх таамгийн эцсийн хариултыг Оскар Писториус “Би найз бүсгүйгээ гэрт нууцаар нэвтэрсэн хулгай ч юмуу өөр хэн нэгэн гэж бодоод л буудчихсан” гэж мэдүүлжээ.
Түүнээс гадна гэрч Преториа хэлэхдээ “Тэд үнэхээр бие биедээ хайртай байсан. Тэр найз бүсгүйгээ санаатай хөнөөх нэгэн биш” гэх шүүх хурлын үеэр хэлжээ. Гэсэн ч шүүхээс түүнийг найз бүсгүйгээ санаатайгаар, урьдчилан тооцоолсны үндсэн дээр хөнөөсөн гэж буруутгаж байгаа. Тэдний гэрт хийсэн шинжээчдийн үзлэгээр түүнийг найз бүсгүйгээ унтлагийн өрөөнд буудан хөнөөсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Түүнчлэн цагдаа нарыг ирэхэд Оскар угаалгын өрөөгөө түгжиж өөрөө гарч ирэхгүй байсан гэнэ. Ямартай ч түүнийг буруутан этгээд гэдгийг нотолсон. Гэхдээ ямар ял шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байгаа. Олимпийн хорооноос түүнийг бүх төрлийн тэмцээн уралдаанд орох эрхийг нь цуцалсан байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ