Цагдаа нартай мөргөлдөх үеэр найман хүн бэртэж гэмтжээ

img

Софи хотод  орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний үнэ маш их байгааг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалын үеэр цагдаа нартай мөргөлдөх үед найман8 хүн бэртэж гэмтсэн байна. Олон хүний тархи, хөл, гар гэмтжээ. Цөөн тооны жагсагч цагдаа нар руу чулуу, лонх шидсэний дараа хэв журам сахиулагчид хүч хэрэглэсэн байна. Жагсагчид түргэн тусламжийн машин ирэхийг удтал хүлээсэн бөгөөд бүслэгдсэн бүсэд эдгээр машиныг оруулаагүй ажээ. Мөн Софи хотын төвийн нэг гудамжинд цагдаа нарын үйлдлийн хариуд жагсагчид эргүүлийн машин руу чулуу шидсэн байна. Хичнээн хүн саатуулагдсан тухай албан ёсны мэдээ одоогоор алга байна. Варна хотод эсэргүүцлийн арга хэмжээ 10 өдөр дараалан болж байгаа ажээ.  Цуглаанд оролцогчид цахилгаан  хуваарилах нэг компанийн төлөөлөгчийн газрын байр руу чулуу шидсэн байна. Тэд “Маргааш 18.00”  гэж хаширч байсан бөгөөд  оршин суугчид өдөр бүр энэ цагт хотын захиргааны дэргэд цуглардаг байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ