“Тэнгис” кинотеатрыг хувьчлахдаа газрыг нь огт үнэлээгүй аж

img

“Тэнгис” кинотеатрын хувьчлал хэрхэн явагдсаныг хууль хяналтынхан дөнгөж одоо л шалгаж эхэлж байгаа юм байна. Ингэснээр “Тэнгисийн” гэх шинэ хэрэг сөхөгдөж эхэллээ. Учир нь, хотын төвд байрлалтай тус кинотеатрыг 2003 онд Нийслэл болон хөрөнгө оруулагч талууд хамтран “Улаанбаатар синема” нэртэй  компани байгуулан менежментийн хувьчлалаар оруулжээ. Ингэснээр хөрөнгө оруулагч тал 66, нийслэл 34 хувь эзэмшихээр тохирсон байна. Хамгийн гол нь хотын төвийн үнэ цэнэ бүхий тус барилгыг маш багаар үнэлсэн төдийгүй газрыг нь огт үнэлээгүй зэрэг нь шалгах үндэслэл болсон байна. Харин энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад 2003 он хүртэл “Ялалт” нэртэй байсан тус кинотеатрыг тухайн үед Нийслэлийн засаг дарга байсан Миеэгомбын Энхболд хувьчлах санал оруулж, иргэдийн хурлаар батлуулж байжээ. Ингэхдээ “Вейрич ресорс ази инк” нэртэй Солонгосын компанид барилгын болоод техникийн шинэчлэл хийх эрхийг нь олгосон байна. Тендэр зарласан, эсэх нь ч тодорхойгүй аж. Ямартай ч тус компани Нийслэлтэй хамтран одоо “Тэнгис” кинотеатрын захиргаа болох “Улаанбаатар синема” компанийг байгуулжээ. Ингэхдээ  нийт 1 сая 246 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хамгийн гол нь “Тэнгис” кинотеатрыг байгуулсныхаа шанд тус компани “Тэнгис”-ийн 66 хувийг давуу эрхтэйгээр эзэмшиж байна. Анхнаасаа л ийм гэрээ хийсэн байна гэж өмчийн харилцааны газраас мэдээлж байна. Тухайн үед “Ялалт” кинотеатрын барилгыг  642,291  доллараар үнэлжээ. Энэ нь нийт хөрөнгийн 34 хувь гэж үнэлэгдэв. Хэн ийм хувь хэмжээ тогтоох шийд гаргасан нь ч тодорхой биш аж. Асуудлыг дээгүүрээ л шийдсэн зүйл ажиглагддаг байна. Хамгийн гол нэг асуудал бол хэдийгээр “Тэнгис” кинотеатрын 34 хувийг Нийслэл эзэмшдэг нэртэй боловч асуудалд нь огт оролцож чаддаггүй байна. Монгол кино урлагаа дэмжинэ гэсэн зорилготойгоор анх байгуулагдсан ч өнөөдөр нэг уран бүтээлийг тус кинотеатрт гаргахад орлогын 50 хувийг кинотеатр авдаг зэрэг нь уран бүтээлчдийг дэмжих биш харин бүр дампууруулдаг гэдгийг нь кино бүтээгчид хэлдэг. Ийнхүү хууль бусаар хувьчлагдсан Нийслэлийн өмчит газруудын өмчлөгдсөн явцыг шалгаж эхэлсэн байна. Олон ч цагаан захтан энэ хэрэгт холбоотой нь тодорхой гэж олон нийт хүлээж байна. Иргэний Зориг-Ногоон намын Удирдах зөвлөлийн гишүүн Зоригт гэгчээс эхлээд “Тэнгис” кинотеатрын асуудалд Сү.Батболд, “АПУ” Г.Батхүү гэгчлэн Их хурлын гишүүдийн нэрс холбоотой болох нь тодорч эхлэв. Энэ хэрэг удахгүй нэг тийш шийдэгдэж, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудын нэг хувийн хэвшилдээ үлдэх үү, Нийслэлийн өмч байх уу гэдэг асуудал яригдах нь. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Газрыг үнэлж өмчилсөн ямар обьект байгаа юм бэ? Хувьчилсан газраа үнэлүүлээгүй бүх хувьчлалыг хүчингүй болгох юм уу? Ингэж хоорондоо нэг нэгийгээ цусгүй алах хэнд хэрэгтэй вэ? 37 оны урвагч, тагнуулч гэж хэлмэгдүүлсэн явдал өнөөдөр авилгал,албан тушаалын хэрэг гэдэг нэрийн дор явагдах гэж байгаа биш биз? Монголчуудаа сэрэмжтэй байж, суурьтай хандаач!
2013-02-22
ХЗДХЯ:
ШУДАРГА Ц.НЯМДОРЖ ХААГУУР НЬ ЯВЖ БАЙСАН ЮМ БОЛОО
2013-02-20
Çî÷èí:
Òýíãèñèéí õóâü÷ëàëûã áóöààõ þì áîë Ìîíãîëä ÿâàãäñàí á¿õ ºì÷ õóâü÷ëàëûã áóöààÿ.Ãàíö ÌÀÍ-èé ãèø¿¿ä áèø ÀÍ, ÌÀÍ 2-ûí îëèãàðõóóä á¿ãä ë Ìîíãîëûí õºðºíãèéã ëóéâàðäàæ àâñàí ø¿¿ äýý.Êîììóíèñò Áàò-¯¿ë áààòàð äàðãà òà ÷ ººðºº çàéñàíä áàéäàã õîðîîëîë áàðüñàí ãýýä çóðàãòààð ãàðààä áàéñàí ãàçàðàà òºðä áóöààæ ºã. Æåíêî, Áîäü, ÀÏÓ-ãèéí á¿õ õºðºíãº, Óëààíáààòàð õîòîä ýçýìøèæ áàéãàà ãàçðûã áóöààæ óëñûí ìýäýëä àâüÿ. Èðãýýä íýãäýëýý áàéãóóëüÿ. Ìàëûã íèéãýì÷èëüå.
2013-02-20
Irgen:
Yamar gazar bgaad yamar bolgosoniig n hun buhen medej baigaa.Ergeed communismd oroh geed bgaa yumuu?Kino urlag gej ogt baihgui shaham baihad Tengis garch irj huuhed zaluuchuudiig uzeh yumtai bolgoj teriigee dagaj odoo kino urlag chin hugjij bna shuu dee.Yum bolgon tur tur geed bugdiig dampuuruulahnee ed nar.
2013-02-20
Зочин:
М.Энхболд намын дарга байхдаа ИТХ-ыг шахаж шийдвэр гаргуулдаг. Тэгээд албан тушаалын хэрэг биш. ИТХ үүрэг өгсөн мэтээр асуудал шийдэж байсан хүн.Шалгаж тогтоох хэрэгтэй. Н.Энхбаярын хажууд жинхэнэ тэнд сууж байх ёстой зальтан. Улаанбаатар нэртэй банк юу байна сайн шалга. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярих байх. Ямарч байсан нийтэд ил болгох нь шудрага ёсонд нийцнэ.
2013-02-20