Хэдхэн хормын дотор эрүүлжүүлдэг коктейлийг бүтээв

img

Америкийн эрдэмтэд цусан дахь согтууруулах ундааны хэмжээг хэдхэн хормын дотор бууруулах чадвартай тийм коктейлийг бүтээсэн аж. Биологчид өөрсдийн шинэ бүтээлээ оготно дээр туршжээ. Туршилтын явцад согтуурлын зэрэгтэй байсан мэрэгч амьтдад хоёр фермент агуулсан нанокапсулыг суулгаж өгч байв. Тэдгээрийн нэг нь болох оксидазын энзим нь устөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг аж. Тиймээс түүнийг бие махбодод устөрөгчийн давхар ислийг саармагжуулдаг өөр нэг ферментийн хамтаар оруулжээ. Тэгтэл энэ тарилгыг хийлгэсэн оготнууд бусдыгаа бодвол хамаагүй хурдан хугацаанд эрүүлжиж байсан нь тогтоогдов. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр согтууруулах ундааг шүүх чадвартай элэгний олон сая нэмэлт эд эстэй болж буй мэт үзэгдэл бий болно. Туршилт амжилттай болсон ч эмч нар үүнийг хүмүүс дээр турших цаг хараахан болоогүй гэж өгүүлэв. Энэ бүтээл архины үйлчлэлийг саармагжуулах чадвартай олон тооны шинэ эм бэлдмэлийг бий болоход хүргэх талтай. Тэдгээрийг шахмал эм маягаар үйлдвэрлэх болно. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TSG:
manai zah zeel mash ih guilgeetrei baih baroo bolno dooo, uildverlegchid manai zahzeeliig hamgiin turuund onilono biz
2013-02-20