Б.Эрдэнэцэцэг охины өвчний хариу БНСУ-аас ирлээ

img

Эрүүл мэндийн салбарын хүнд суртал, эмч нарын хариуцлагагүй байдлаас болж олон сарыг хэвтэрт өнгөрүүлэн, амьдрах итгэл өвөртлөн хөл дээрээ зогсох хүсэлтэй байгаа Б.Эрдэнэцэцэг охины талаарх мэдээллийг манай сайт та бүхэнд цуврал болгон ар гэрийн болон эх сурвалжийн бодит мэдээлэлтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ мэдээлэлтэй эхнээс нь хамт байсан уншигчдадаа нэгэн таатай мэдээллийг хүргэхэд Б.Эрдэнэцэг охиныг БНСУ-ын Сөүл хотын нэгэн эмнэлгээс эмчилж болох тухай хариу ирүүлжээ. Тус эмнэлгийн эмч Тайк-Сү-Жүн өөрийн илгээсэн захидалдаа: 1. “Б.Эрдэнэцэцэгийн өвчний түүхтэй танилцлаа. Менингитээс үүдэлтэй бактерийн халдвараас гарч байгаа шинж тэмдгүүд байх шиг байна. Ийм тохиолдолд хамгийн түрүүнд бактерийг устгах антибиотикийн эмчилгээг хийх шаардлагатай байдаг. Цусаар дамжаад сүүлдээ яс руу ордог учир даруйхан энэ эмчилгээг хийх шаардлагатай. Эхний ээлжинд энэ эмчилгээг Монголд хийлгэж байгаа юу?” гэж асуужээ. -    Харамсалтай нь, манай улсын эрүүл мэндийн байгууллагууд охинд энэ төрлийн эмчилгээг өнөөдрийг хүртэл хийгээгүй бөгөөд ар гэрийнхний хүсэлтээр саяхан антибиотикийн шинжилгээг авсан юм. 2. Тайк-Сү-Жүн эмч: “Одоогоор биеийн байдал, өвчний нян биед нь хэр сайн тархсаныг мэдэх боломжгүй байгаа учир бидэнд явуулсан өвчний түүх, оношуудаас хариу хэлнэ гэдэг боломжгүй зүйл. Хамгийн түрүүнд Солонгост шинжилгээ хийх шаардлагатай. -    Тархины MRI шинжилгээ -    Цусны шинжилгээ -    Шээсний шинжилгээ -    Бактери өсгөн шинжлэх шинжилгээ -    Рентгений шинжилгээ гээд нэмэлт хэд хэдэн шинжилгээг хийх шаардлагатай байна. Одоогоор төлбөрийг урьдчилан хэлэх боломжгүй бөгөөд зөвхөн антибиотикийн эмчилгээ л гэхэд дангаараа 10 сая орчим вон болно. Ер нь бол хурдан шуурхай арга хэмжээ авч чадаагүй тохиолдолд өөр олон төрлийн дагалдах өвчин гарч, өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй болж магадгүй гэдгийг асран хамгаалагчид нь сайтар ойлгуулах хэрэгтэй” гэжээ. Охины ар гэрийнхэн болоод охиныг аврахаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн уулзаж ярилцаад эхний ээлжинд антибиотикийн эмчилгээг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн тул БНСУ руу явуулахаар боллоо. Өнөөдөр эмнэлгээс шаардлагатай бичиг баримтыг цуглуулан Элчин сайдын яам болон бусад газруудад хандаж, мөн Тайк-Сү-Жүн эмч рүү хариу явуулахаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяад хандсан талархал
Б.Эрдэнэцэцэг охинд туслах чин сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр өдгөө 20 гаруй сая төгрөгийн хандив цуглараад байна. Охины биеийн байдлын мэдээллийг гарсан цагаас эхлэн хүмүүст сайхан сэтгэлээр туслахыг уриалсан С.Одонтуяа гишүүн бүх үүрэн телефоны операторт хандсанаар мессеж хандив авах тусгай дугаарыг нээлгэх ажлыг эхлүүлж, өнөөдөр энэ дугаарын эрх нээгдлээ. 150950 дугаарт аль ч үүрэн телефоны гар утаснаас Б.Эрдэнэцэцэг охинд туслах чин сэтгэлийн мессеж илгээж болох боломж ийнхүү нээгдэв. Ингэснээр охины урт хугацааны эмчилгээний зардалд иргэн таны сайхан сэтгэл, сэтгэлийн хандив хувь нэмэр болох юм. Б.Эрдэнэцэцэг охины ээж О.Буяндэлгэр болон түүний гэр бүлийнхний өмнөөс УИХ-ын гишүүн С.Одонтуяад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн Замын цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдын бүлгэмийн санаачлагаар Замын цагдаагийн 320 гаруй алба хаагчид охинд чин сэтгэлийн туслалцаа, мөнгөн хандив үзүүлж, хурдан эдгэрэхийг хүсэн ерөөсөн аж. Охины биеийн байдал өнөөдөр зовиуртай хэвээр л байна. Харин эмчлэгч эмч дахин солигдсон тухай мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс өгсөн. Тун удахгүй охин дээр Л.Жамбалжав тэргүүтэй Эрүүл мэндийн яамны төлөөлөл очиж биечлэн уулзахаар цаг товлоод байгаа гэнэ. Ямартаа ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж  цуврал мэдээлэл гаргаж буйн үр дүн гарч нааштай хариунууд ирсээр байна. Энэ талаарх дараагийн мэдээллийг бид удахгүй хүргэх болно. Б.Эрдэнэцэцэг охиныг хурдан эдгэрээсэй гэж хүссэн хүн бүхэн 150950 дугаар руу мессеж илгээхийг уриалж байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oo:
emch nar bitgii biye umuur ta nar muushdee
2013-02-21
Өвчний хариу яаж ирдэг байна? Тэгээд бүр хаа байсан Солонгосоос. Ийм элий блай, эргүү тэнэг юм бичдэг шушмааг буудвал таарна.
2013-02-21
YOOY ENE SETGUULCHID TARHIA TSENEGLEJ CHADAHGUI BOL YADAJ HUNEES ASUU UGUI BOL IIM TENEG ZUIL BITGII BICHIJ MERGEJLEE DOROMJIL. MENINGITIIN HAMGII. EHNII EMCHILGEE NI ANTIBIOTEKIIG MASH UNDUR TUNGAAR HIIDEG YUM UUNIIG BARAG ZAHIIN EMEE MEDNE. YARALTAI ARGA HEMJEE AVAAGUI UCHIR NI EH ETSGEES NI BOLSON TED HUUHDEE HOJIMDOJ EMCHID UZUULSEN BNA LEE. ZUGEER L YOS ZUITEIGEER OHIND TUSALTSGAAYA.
2013-02-20
Бүгдээрэй энэ хөөрхөн охинд мессеж илгээж туслая
2013-02-20
maagii:
delhiid 3r angilald ordog emch narii ggadaada yaraltai surgaj, onosh tavidag bolgoh heregtei. tegj baij l MONGOLD uvchniig emchildeg bolno
2013-02-20
hun:
yuch medehgui bj hudlaa bichij ard tumniig bitgii munhruulaad bai survaljilagch naraa, hamgiin turuund hiideg yum naad emchilgeeg chin. mun shinjilgeeg ch gesen avchihsan l bga zahiin emneleg n. harin ene ohind eruul enhiig husei
2013-02-20
mmmmmmmmmmmmm:
Манайхаан бүгдээрээ охинд туслаарай,Олны хүч оломгүй далай гэдэг биздээ
2013-02-20
zochin:
Ene chin yasan saihan medee we.Bugdeeree chin setgeleesee ohind tuslaj emchilgeenii zardliig ni l olood uguh heregeti bn daa muusain gahaj tsatssan baychuud iim jaahan amitand tuslaad ugch bolddogguin bhdaa
2013-02-20
Teneg medleggui survaljlagch hudlaa hutsaj bhiin hamgiin turuund antibiotekoor zunduu bumbugdsun huuhdiig zugeer gadnaas n haraad onoshilj chadna emchilj chadna gej hen ch helehgui. Yuma medej bu bichej bai. Ohin hurdan edgeerei.
2013-02-20
YOOY ENE SETGUULCHID TARHIA TSENEGLEJ CHADAHGUI BOL YADAJ HUNEES ASUU UGUI BOL IIM TENEG ZUIL BITGII BICHIJ MERGEJLEE DOROMJIL. MENINGITIIN HAMGII. EHNII EMCHILGEE NI ANTIBIOTEKIIG MASH UNDUR TUNGAAR HIIDEG YUM UUNIIG BARAG ZAHIIN EMEE MEDNE. YARALTAI ARGA HEMJEE AVAAGUI UCHIR NI EH ETSGEES NI BOLSON TED HUUHDEE HOJIMDOJ EMCHID UZUULSEN BNA LEE. ZUGEER L YOS ZUITEIGEER OHIND TUSALTSGAAYA.
turiin archaagui bdal haralgan bodlogo iim l bdald bailgaj bna
2013-02-20
Said darga nariig gadagshaa yavj emchilgee hiilgedeggui bolgoh heregtei.tegwel eruul mendiin salbar hugjine.yamar baidgiig ted medehgui sh dee.mungetei ni ch yahaw gadagshaa yavchihdag.dund amidraltai ni mungee dotooddoo emch nart ni ugchihdeg.busad ni tegeed yAh bolj bn hend naidah ve
2013-02-20
Монгол төрийн арчаагүй алаг бодлого энэ охиноор илэрч байна даа
2013-02-20
Altanhuyag saidaa Eruul mendiin yaamiig Ardchilsan namiin huneer udirduulahaas naash Mongolchuudiin eruul mend saijrahgui shuu
2013-02-20