Дуучин Б.Хонгор аав боллоо
Монголын эстрад урлагийн од, нэрт дуучин агсан н.Баяраагийн хүү, өнөө цагийн урлагийн шинэхэн оддын нэгэн Б.Хонгор өнгөрсөн намар “Скай ресорт” цанын баазын захирал Н.Батсуурийн охин Б.Аниртай нижгэр хурим хийсэн билээ.
Хосууд сар шинийн босгон дээр бүл нэмж, удам залгах нуган үртэй болжээ. Б.Хонгор хүүхдийнхээ даавууг угааж, живх солиод тун ч завгүй байгаагаа найзууддаа хуучилсан байна. Шинэ хүнээ хүлээж авсан залуу гэр бүлд аз жаргал хүсье!
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ