
АНУ-ын Канзас хотын “Country Club Plaza” худалдааны гудамжинд хий дэлбэрч, их хэмжээний гал гарсны улмаас 14 хүн амь үрэгдэв гэсэн мэдээллийн ВВС агентлаг уламжилж байна. Одоогоор тус хотын Сэнт-Люк эмнэлгийн албаныхны мэдээлснээр арав орчим хүн эмчлүүлж байгаа аж. Тэдгээр хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Харин Канзас хотын албаныхны мэдээлснээр галын улмаас 15 хүн ойролцоох гурван эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр “JJ” нэртэй ресторанд хий дэлбэрснээс гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Одоогоор цагдаа нар болон хийн эрчим хүчний газрын ажилчид хэргийн газар ажиллаж, галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч нарийн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ.
“Country Club Plaza” худалдааны гудамж нь 1992 онд байгуулагдсан бөгөөд энд жижиглэн худалдаа, ресторан, орон сууц, албан газрууд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус гудамжийн ихэнхи байшин барилгуудыг Испанийн Севилийн архитекторын шийдлээр урласнаараа онцлог аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ