Тамхины хууль хэрэгжинэ

img

Тамхины хяналтын тухай хуулийг Улсын Их Хурал 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталж тамхины хяналтын буюу тамхины эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хэрэглээ, хор хөнөөлт чанарыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд энэ талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүргийг тодорхойлсон юм. Түүнчлэн Монгол Улсад тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлага болон тэдгээр үйл ажиллагаа эрхлэхэд хориглох зүйлийг тус тус хуульчилсан.

Улсын Их Хурлаас 2012 оны 10 дугаар 24-ний өдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хуульд өөрчлөлт оруулах болсон шаардлага гэвэл:

Нэгдүгээрт, манай улсад тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, тамхи хэрэглэдэг хүний тоо буурахгүй байгаа нь судалгаагаар гарчээ. Нийт хүн амын 27,6%, үүний дотор залуучуудын дунд тамхины хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь түгшүүртэй зүйл болж байна. Түүнчлэн хоёр хүн тутмын нэг нь /42,9%/ гэртээ, гурван хүний нэг нь /35,6%/ ажлын байрандаа тус тус дам тамхидалтад өртөж байгаа үзүүлэлт гарчээ.

Хоёрдугаарт, тамхины хэрэглээ ийнхүү буурахгүй байгаа явдал нь хүн амын эрүүл мэндийн байдалд сөрөг үр дагавар учруулж, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэхэд хүргэж байнаэ.

Гуравдугаарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан Тамхины хяналтын суурь конвенцид Монгол Улс 2003 онд нэгдэн орсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээр дурдсан конвенцийн оролцогч талуудын тамхины хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тамхины утаанд өртөхөөс хамгаалах”, “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаарх” зэрэг нийт 4 удирдамжийг гаргаж, эдгээр удирдамжид тусгасан зохицуулалтыг үндэснийхээ хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэхийг оролцогч талуудад зөвлөмж болгосон юм.

Эдгээр шаардлагыг иш үндэс болгон Тамхины хяналтын тухай хуульд тамхи үйлдвэрлэгч, түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээдийг нээлттэй, хариуцлагатай зарчмаар үйл ажиллагаагаа явуулахыг шаардах, улмаар тамхины хяналтын талаарх хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд оролцох болон хөндлөнгөөс нөлөөлөхөөс ангид байлгах зэрэг бодлогын агуулга бүхий зарчмыг баримталж байхаар холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулав.

Түүнчлэн тамхины хяналтын талаар төр, иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүргийг нарийвчлан тодруулж, тамхи үйлдвэрлэгч хуулийн этгээдээс өөрийн болон 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийнхээ нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах зэрэг чиг үүргийг хариуцуулсан.

Тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавих шаардлагын нэг бол тус бүтээгдэхүүн зурагт анхааруулгатай тэр нь янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн 50-аас багагүй хувийг эзэлсэн байж ийнхүү загварыг гурван жилд нэг удаа сольж байх явдал болно. Тамхи, тамхин бүтээгдэхүүнийг интернэтээр, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор , баар, цэнгээний газарт худалдаалахыг хориглож байгаа билээ. Мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг хориотой болно.

Хуулиар тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх замаар зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Тамхи үйлдвэрлэгчээс нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад болон бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлахгүй байхыг хуульчилсан.

Мөн утаат тамхийг агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, үзвэр, үйлчилгээний, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газарт, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөөнд, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хориглов.

Дээр дурдсан нарийвчилсан зохицуулалттай уялдуулан тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах захиргааны хариуцлагын хэмжээг нийтлэг жишгийн түвшинд хүргэж өөрчилсөн байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн

хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altantvlxvvr:
ndd tamxinii xuuliin tuxai xelj ugch tuslaach
2014-12-01
altantvlxvvr:
ndd tamxinii xuuliin tuxai xelj ugch tuslaach
2014-12-01
жаал:
хэрэгжид амжх уууууууууу?
2013-04-08
aaaaaaaaa:
Tamhinii huraamj gej yu yum be? tiim yum toldog yumu? toldog bol yagad yah gej?
2013-04-01
zochin:
arhinii tuhai huuli l heregtei bn daa. arhinaas bolj buh muu muuhai buruu zuils boldog shuu dee. tanhai hulgai allaga huchin salalt osol g.m
2013-03-06
uchir dutagdaltai huuli:
eni huuli ub hotod l tohiromjtoi baih. ihenh jijig sum duurguud tovoosoo 500metriin radius dotor baidag bolhoor yamarch delguue tamhi zarj bolohgui gesen ug.
2013-02-23
архи:
архины хуулийг ч бас батлах хэрэгтэй тамхи татсанаар хувь хүмүүс хорддог ч хүний аминд шууд хүрэх гэмт хэрэг бага гэтэл архи нь эрүүгийн онц ноцтой хэргүүдийн болон осол аваарын үндсэн шалтгаан болж амьдын хагацал аюулын уурхай болдог иймд бас архи уухыг хориглох хязгаарлах хэрэглэсэн үед хариуцах шийтгэл хариуцлагын хуулийг бас гаргах шаардлагатай болжээ
2013-02-21
БУСДЫН ЭРХИЙГ БҮҮ ЗӨРЧ!:
ЧИНИЙ "ХҮНИЙ ЭРХ", ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЧИНЬ ЧИНИЙ ТЭВЧЭЭРГҮЙ ЗАНГААС ЧИНЬ Ч ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ. ОЛОН ОЛОН ХҮМҮҮС ЗӨВХӨН "ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХОРДУУЛЖ" БАЙГАА НЬ УЛС НИЙГЭМД МАШ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛДАГ УЧРААС УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙГ Ч ХАМГААЛЖ БАЙГАА ХЭРЭГ. . . . . ТАМХИ ГЭГЧ ХОГИЙГ ЮУНД НЬ ИНГЭЖ ӨМӨӨРДӨГ БАЙНА АА? . . . ЧИ БОЛ ХОГ ЗАРЖ МӨНГӨ ОЛДОГ БОЛОХООР Л ИНГЭЖ ХУДАЛ ҮХЭЛДЭЖ БАЙГАА ЮМ
2013-02-21
Зочлогч:
Эхлээд хүний эрхийг бодох хэрэгтэй байх Би хүн алаагүй хулгай хийгээгүй байхад миний хаана тамхи татахыг минь заах арай хэтэрж байна. Би өөрөө өөрийгөө л хордуулж байна тэрийгээ ч мэдэж байна гэхдээ энэ миний эрх. мэдээж би нийтийн тээвэрд явж байхдаа албан байгууллага дотор татаж байгаагүй. Хорт утаанаасаа эхлээд салгачихаад дараа нь энэ тамхины хуулийг батлах байсан юмдаа. Ард иргэд нийтэрээ хордож байхад Тамхиний эсрэг хууль гаргаад УБ-ын агаарын бохирдлыг нууна гэж бодоо юу? үгүй л байхгүй юу
2013-02-21
БУСДЫН ЭРХИЙГ БҮҮ ЗӨРЧ!:
ЧИНИЙ "ХҮНИЙ ЭРХ", ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЧИНЬ ЧИНИЙ ТЭВЧЭЭРГҮЙ ЗАНГААС ЧИНЬ Ч ХАМГААЛЖ БАЙГАА ЮМ. ОЛОН ОЛОН ХҮМҮҮС ЗӨВХӨН "ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХОРДУУЛЖ" БАЙГАА НЬ УЛС НИЙГЭМД МАШ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛДАГ УЧРААС УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙГ Ч ХАМГААЛЖ БАЙГАА ХЭРЭГ. . . . . ТАМХИ ГЭГЧ ХОГИЙГ ЮУНД НЬ ИНГЭЖ ӨМӨӨРДӨГ БАЙНА АА? . . . ЧИ БОЛ ХОГ ЗАРЖ МӨНГӨ ОЛДОГ БОЛОХООР Л ИНГЭЖ ХУДАЛ ҮХЭЛДЭЖ БАЙГАА ЮМ
ТЭГ ТЭГ ХА ХА ХА:
ТАТ ТАТ ТАТСААР Л БАЙ! . . . . . . . ТОРГУУЛИА ТӨЛӨӨД Л БАЙНА БИЗ АШТАЙ ЮУ, ТЭР ОРЛОГООР ЧИНЬ ХҮҮХДҮҮДИЙГ ТАМХИ ГЭГЧ ХОГООР ӨВЧЛӨХӨӨС СЭРГИЙЛЭХЭД ЗАРЦУУЛАХ ЮМ ХУНА! ХА ХА ХА
2013-02-21
Яг зөв дөө энэ тамхичид арай хэтэрч байнаа хаа байгаа газраа албан газар, айл өрх, ажлын өрөөндөө хүртэл тамхи татах юм зарим яам тамгын газраар ороход өрөөндөө тамхи татаад сууж байгаа төрийн албан хаагч зөндөө л байх юм үүнийг цэгцлэх цаг нь болсон шүү хууль хэрэгжээгүй нь Дашдорж УИХ-ын гишүүн байснаас болоод тамхины талаар асуудал хөнддөггүй байсан шүүдээ Яагаав Тамхи Ко-гийн
2013-02-21
Chi bitgii huts gej bichsen hyn chi ooroo bitgii huts.
2013-02-21
Яг зөв дөө энэ тамхичид арай хэтэрч байнаа хаа байгаа газраа албан газар, айл өрх, ажлын өрөөндөө хүртэл тамхи татах юм зарим яам тамгын газраар ороход өрөөндөө тамхи татаад сууж байгаа төрийн албан хаагч зөндөө л байх юм үүнийг цэгцлэх цаг нь болсон шүү хууль хэрэгжээгүй нь Дашдорж УИХ-ын гишүүн байснаас болоод тамхины талаар асуудал хөнддөггүй байсан шүүдээ Яагаав Тамхи Ко-гийн
lhagva:
hor gedeg ygnii utga uchir hi ye udmaar hi honooh gsen yg hamgiin sain hor hytad ulsad bdg gej sonsson Mongold orj irj bga tamhiig haana hiidgiig helyylegyi medne biz dee
2013-02-20
zzz:
Чи битгий хуц!!!
2013-02-20
тэр ЁБС гэдэг тэмдэг гоё юм
2013-02-20
3 хоног тамхинаас гарахаас
2013-02-20
зочин:
Хүн таны эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа хууль гарлаа. Тамхи татахаа больё.
2013-02-20
amaraa:
uneheer gaihaltai shuu! tamhichid sorry
2013-02-20
humuus demjij bga n saishaaltai ch yaj heregjih, heregjilt n her bhiig bodohgui l bh yum. shijeelbel ene sailaad bga humuus bar haah uyed barnd suuj bhdaa tamhi tatchie gej guih hun bga l bhgui yu. ugui gevel muudaltsana, tsag hetersen bval ter dalimaar n tsagdaa duudna. baiguulagiig bish huniig n sain torgoh yostoi, tertei tergui bguulga bolgon tamhi tatuulahgui bhiig l bodno. gevch humuusiin uhamsar her bile, muudaltsan zodoldon tamhi tatsan hunii umnuus ih torguuli tuluh n shudraga bish shu tamin e. ene huuli bar, nightad heregjine gej hudlaa bh l gej bodoj bna. MX-iin hahuulnii l ajil bolno bh da
2013-02-20
Tenegteed baigaarai erguu DAGZNUUD. Soliordog baishd. Tanhi tatsaar irsen tatah ch bolnoo.
2013-02-20
ТЭГ ТЭГ ХА ХА ХА:
ТАТ ТАТ ТАТСААР Л БАЙ! . . . . . . . ТОРГУУЛИА ТӨЛӨӨД Л БАЙНА БИЗ АШТАЙ ЮУ, ТЭР ОРЛОГООР ЧИНЬ ХҮҮХДҮҮДИЙГ ТАМХИ ГЭГЧ ХОГООР ӨВЧЛӨХӨӨС СЭРГИЙЛЭХЭД ЗАРЦУУЛАХ ЮМ ХУНА! ХА ХА ХА
zzz:
Чи битгий хуц!!!
zochin:
Sain baina. Tsaashid huulia sain heregjvvlehiig hvsej baina. amjilt hvsiy
2013-02-20
159:
manaihan sain yum hiij bga shu amjit
2013-02-20
159:
odoo arhinii huu,i gargamaar bn daa arhiig bolih heregtei bn
2013-02-20