
Попын хаан Майкл Жексоны том хүү Принц сурвалжлагч болж, шоу бизнессийн ертөнцөд хөл тавихаар шийджээ. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт 16 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Принц Майкл Жексон “Entertainment Tonight” нэвтрүүлгийн сурвалжлагчаар ажиллахаар болсон тухайгаа албан ёсоор зарласан байна. Түүнийг энэхүү шоунд ажиллахад аавынх нь дүү Ла Тояа Жексон тусалж, шоу бизнессийн карьераа эхлэхэд нь түүнд тусалж, замыг нь зааж өгөх гэнэ.
Принц маш чадварлаг продюсер, найруулагч, кино зохиолч тэр ч бүү хэл жүжигчин болохыг хүсдэг тухайгаа хэлсэн байна. Үүний тулд шоу бизнесийн ертөнцийг эртнээс таньж мэдэж, ажиллах хэрэгтэй хэмээн авга эгчдээ хандсан аж.
Попын хаан 2009 онд таалал төгссөн бөгөөд тэр үед Принц 12 настай байсан. Тэрээр өөрийн гайхалтай эцгийнхээ нэр хүндийг үргэлжлүүлэн цуурайтуулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ