
Монголын дугуйн нэгдсэн холбооноос өнөөдөр энэ жилийн төлөвлөгөөгөө танилцуулах аж. Улаанбаатар зочид буудалд 13 цагаас эхлэх тус үйл ажиллагаанд дугуйн спортын тамирчид хүрэлцэн ирэх юм байна. Энэ үеэр манай тамирчид хятад улсын дугуйн багтай хамтарсан баг бүрдүүлж болон Улаанбаатар хотод унадаг дугуйн зориулалтын 143 км зам, 99 зогсоол байгуулах талаар мэдээлэл өгөх ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ