
2012 онд Орост авилгын гэмт хэргээс учирсан хохирол 21 тэрбум рубльд хүрчээ. ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайка өчигдөр “улсын думд “Засгийн газрын цагийн” үеэр үг хэлэхдээ ингэж мэдэгдэв.
Түүний хэлснээс үзвэл, “өнгөрсөн жил авилгын эсрэг тэмцэх ажил бүхэлдээ идэвхижсэн байна”.
“Энэ төрлийн 40 мянга гаруй хэргийг илрүүлсэн нь түрүү жилийнхээс бараг дөрөвний нэгээр их байна” гэж Чайка хэлжээ.
Түүний дурдсанаар, зохион байгуулалттай бүлгүүдийн үйлдсэн авилгын гэмт хэргийн тоо хоёр дахин, томхон болон онцгой их хэмжээний авилгын тоо 80 хувиар өссөн байна. “Орон нутгийн өөрөө удирдах ёсны төрийн байгууллагын 889 албан хаагч, түүний дотор хотын захиргааны 284 тэргүүн, 114 депутат эрүүгийн хариуцлагад татагдсаныг” ерөнхий прокурор мэдээлжээ.
Үүнээс гадна, нэг жилийн хугацаанд хууль сахиулах байгууллагын. 1159 ажилтан шийтгүүлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ