Ж.Керри: АНУ цаашид ардчиллыг дэлхийгээр дэлгэрүүлнэ

img

АНУ  цаашид ардчилал болон америкийн үнэт зүйлсийг дэлхий даяар дэлгэрүүлнэ гэж төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. “Биднийг (АНУ-ыг) хүчтэй, илүү сайн сайхан болгосон  сонголт хийх боломжийг дэлхийн бүх хэсэгт олгох хэрэгтэй... Бидний хийсэн тэр сонголтод дэлхийн бусад хэсгийг чиглүүлэхийг хүсч байна” гэж Керри төрийн нарийн бичгийн даргын хувиар Виргиния муж улсын их сургуульд дэлгэрэнгүй үг хэлэхдээ мэдэгджээ. АНУ дотооддоо ардчиллыг хамгаалахын тулд бүхнийг хийхээс гадна,  америкийн үнэт зүйлсийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх  талаар үлэмжхэн хүч чармайлт тавина гэж тэр хэлсэн байна. “Гадаадад дипломатчдыг явуулах нь цэрэг ашиглахаас хавьгүй хямд юм. Та бүхэн ирээдүйд ч үүнийг санаж байх ёстой” гэж Керри  дурджээ. Ирээдүйд хүний үндсэн эрхүүдийг хамгаалах нь АНУ-ын хувьд гол зорилго хэвээр байх болно.  Энэ чиглэлийн бүхий л хүнд хүчир ажлыг төрийн департаментын дипломатчид  болон америкийн олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) ажилтнууд  үүрнэ гэж тэр хэлсэн байна. "Бид хүний үндсэн эрх, тэгш эрхийг дэмжиж, үүнийг индэрээс юмуу Пенсильваний гудамжнаас (Цагаан ордны хаяг) төдийгүй, дэлхийн хамгийн алслагдсан болон аюултай нутагт амжилтад хүргэх х ёстой” гэж төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв. Керри түрүүнд нь конгресст үг хэлэхдээ,  Барак Обамагийн засаг захиргааны үед АНУ шаардлагагүйгээр цэргийн хүч хэрэглэхээс татгалзаж,  дипломатын аргаар зорилгодоо хүрэх бодолтой байна гэж мэдэгдсэн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mogii:
энэ Eрэнхий сайд нарын уулзалт манай сайд нард йх юм өгнө сайн ум болсон үг арага хэмжэг зохиосон хүнд йх баярлаа
2013-04-27
тэгвэл бие биенээ буудаад байх болж дээ
2013-02-21