
Ойрын үед дэлхийн томоохон компаниуд хакеруудын халдлагад өртөх нь нэмэгдэж байна. Саяхан Faсebook компани өөрийн компьютерыг хакерын дайралтад өртсөн тухай уламжилсан. Гэтэл энэ долоо хоногт Apple компанийнхан мэдэгдэл хийж тэдний ажилтнуудын заримынх нь “Mac” компьютерүүд руу хакерууд дайралт хийсэн тухай мэдэгдэв. Apple-ийн ажилтнууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтад орсны дараа цөөн тооны компьютерүүдэд вирустай код нэвтэрсэн гэнэ. Өмнө нь Apple өөрийн “Мас” компьютерүүдыг вирусын эсрэг сайтар хамгаалагдсан хэмээн сурталчилж байсан. Үүгээрээ тэд Microsoft-ooс хамаагүй давуу талтай хэмээн өөрсдийгөө тооцож байв. Гэвч сүүлийн жилүүдэд “Мас” компьютерийн нэр хүнд нь өсч үүнтэй зэрэгцэн олон нийтийн анхаарлын төвд орж, хакеруудын дайралтад илүүтэй өртөх болсон тухай хэлж байгаа.
Эдгээр хакер дайралтууд нь тус улсыг түгшээх гол шалтгаануудын нэг болж байгаа. Эдгээр халдлага дайралтуудын гол эзэн нь хятадууд. АНУ-ын гаргасан судалгаагаар хятад хакеруудын цаана хятадын Ардын чөлөөлөх арми зогсож байгаа тухай мэдээлж байна. Харин Хятад улс америкийн энэ кибер халдлагад буруугүй хэмээн мэлэгдэж байгаа. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй хариу хийсэн мэдэгдэлдээ, Хятад улс хакеруудын дайралтуудад нэрвэгддэг орнуудын нэг бөгөөд тэдэнтэй тууштай тэмцэх болно гэжээ. Эдгээр кибер халдлагууд үргэлжилсээр байсан тохиолдолд эдгээр хоёр орны хоорондын харилцаанд сөрөг нөлөө үүснэ гэж шинжээчид таамаглаж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ