АНУ-ын баруун эргийн хотуудад хүчтэй цасан шуурга шуурч байна

img

Өчигдрөөс эхлэн АНУ-ын баруун эргийн хотуудыг бүрхээд байгаа хүчтэй цасан шуурганы улмаас үүссэн цасан хунгарыг арилгахаар зуу зуун цас арилгагч машинууд хотын төв замуудыг цэвэрлэж байна. Цас түрэгч машинаар замын цасыг цэвэрлэж дараагаар нь цас хайлуулах бодис цацаж төв замуудаар зорчиж байна. Цасан шуурга ойрын өдрүүддээ үргэлжлэх төлөвтэй байгаа тул цас цэвэрлэгээний ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Хэрэв цасыг бага дээр нь арилгахгүй бол замын халтиргаа ихэсч осол гарах эрсдэл нэмэгдэнэ хэмээн хотын удирдлагууд энэ ажилд анхаарч ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Колорадо, Канзасын баруун хэсэг, Иллиноис мужид их хэмжээний цас орсон аж. Эдгээр нутгуудийн ихэнх хэсгээр 10-20 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтжээ. Зарим нутгаар цас биш бороотой холилдон хүйтэн шуурсан нь байдлыг тун ч хэцүүхэн болгож байгаа гэнэ. Ийм төрлийн тундас нь шийд мөсөн гулгаа үүсгэж байгаа аж. Үүнээс өмнө 2011 онд ийм хүйтэн өвөл болж байсан гэж орон нутгийн цаг агаарын албанаас мэдээлжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зурагнуудыг нь татаад тавчихаач дээ
2013-02-22
tj:
Odoo Illinoisd 11:07 AM End tsas oroogui l bna, shunuduu orno gesen, arai l hudlaa medeelel bna
2013-02-22
ergee adnuurchee. baruun ergeer ovol boldoggui yum sh dee. deer durdsanaar bol toviin nutgaar gevel iluu zohiltoi
2013-02-21