Саудын Арабын орон нутгийн зөвлөлд анх удаа эмэгтэйчүүд сонгогдлоо

img

Саудын Арабын хаан Абдулла анх удаа орон нутгийн зөвлөлд эмэгтэй хүмүүсийг тангараг өргөхийг зөвшөөрчээ. Энэ удаад 30 эмэгтэй тангараг өргөсөн байна. Тус улсад эмэгтэй хүмүүс өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй. Харин энэ улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн улс төртэй холбоотой өндөр дээд алба хашихаар болж байга нь энэ юм. Орон нутгийн зөвлөлд 150 гишүүн байдгаас 30 нь ийнхүү эмэгтэйчүүд болж байна. Ингэснээр цаашдаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо дуу хоолой нэмэгдэх үүд хаалга нээгдэж байна гэж хэлж болно. Гэтэл энэ үзэгдлийг зөвхөн бэлэг тэмдэг төдий зүйл, эдгээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд ажиллахгүй гэсэн яриа мөн тараад байгаа. Зөвхөн гишүүний үүргээр санал хураахад л  оролцоно гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Ямартай ч орон нутгийн зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоог бий болгож байгаагаа Саудын Арабын хаан Абдулла өөрийн биеэр мэдэгдэж, улсынхаа төв телевизээр ярьсан. Түүнчлэн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирж оролцсон байна. Тус улс сонгуулийн системдээ өөрчлөлт оруулж ирэх 2015 оноос эмэгтэйчүүдийг санал өгөх эрхтэй болгож байгаа юм байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ