Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу

img

Бид өдөр бүр тасалгааныхаа цэцгийг усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын хамгийн чухал утга учрыг хэрхэн арчилж торддог юм бол? Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг яаж бүрдүүлдэг юм бол? Нийгмийн асар хурдацтай хөгжил, өдөр тутмын аливаа бэрхшээл дунд гэр бүл хэмээх эрхэм нандин зүйл мөн чанараа алдаж, нэг л мэдэхэд таагүй дурсамж болон ард үлдэх нь олонтаа. Гэр бүлээ бид хэрхэн яаж хамгаалах вэ? аз жаргалыг яаж олох вэ? үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултанд хариулт олох гэж шаналдаг.

Гэвч юу ч хийж чаддаггүй нь харамсалтай.  Ажил төрөл, цалин мөнгө гэж гүйсээр гэр бүлд нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй, нэгэн хэвийн байдалд оруулснаараа гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хуурамч, албадмал, бэлэгдлийн төдий зүйл болон хувирдаг билээ. Хожим нь гарах хор уршиг хичнээн их байдгийг ч бид анзааралгүй өнгөрдөг.

Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ихэнх гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болдог нь нууц биш. Өнөөдөр Монголын дийлэнх гэр бүлийн сарын орлого бүхэлдээ хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээнд зарцуулагддаг. Гэр бүлд байнга тулгардаг энэхүү бэрхшээлээс үүдэн хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан, хамаатан садан, ах дүүгийн дарамт,сэтгэл гутралаас үүдсэн архидалт, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо. Нөгөө талаар хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрч Монгол улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод шахцалдан амьдарч байна.

Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх сайн үр дагаварыг бий болгож байгаа ч залуучуудад эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадвар дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөөр байгаа юм. Түүнчлэн манай залуусын дунд “Хамтран амьдрагч” гэдэг ойлголт газар авсан билээ. Тэдний эрх дураараа, чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиох нь улам бүр олширч байна. Төрийн бус байгууллагын нэгэн судалгаанаас харахад манай улсад өдгөө 250 мянга гаруй залуус хамтран амьдрагчийн “үүрэг” гүйцэтгэдэг ажээ. Байж болох ч тэдгээрээс хичнээн нь жинхэнээсээ гэр бүл болдог нь эргэлзээтэй асуудал юм. Түүнчлэн гадаадын иргэнтэй гэр бүл бологчид, гэр бүл болохыг хүсэгчдийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдсээр байгаа нь хамгийн харамсмаар үзүүлэлт юм. Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар 1998 оноос хойш  6500 гаруй монгол эмэгтэй гадаадын иргэдтэй гэр бүл болжээ. Тэдний хэд нь аж жаргалтай амьдарч, хэд нь хүний наймаа, боолчлолын золиос болдог нь одоо ч бүрхэг хэвээр байна.

Басхүү ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэдэг нэр томъёо гараад даруй арваад жилийг ардаа орхижээ. Сүүлийн үеийн статистик тоо баримтаар орон даяар 81.2 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Дийлэнх нь 3-4 хүүхэдтэй, амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар муутайгаас 80 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй  бараг л байхгүй гэсэн үг юм. Нэн ядуу зарим хэсэг нь айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж, зарим нь траншейгаар үр хүүхдээ дагуулан амьдарч, хог ухан хоног өдрийг аргацааж байна.

Монгол эрчүүд маань хаана, юу хийж явна вэ? Эр хүн  гэр бүлээ тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр нь барин тогтоож байдаг бүслүүр нь билээ. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол тэр гэр анхны шуурганаар л задран хийсэх нь ойлгомжтой. Монголчууд эртнээс гэр бүл бололцох, амьдрал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг байсан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар нь алдагдсаар, элэг бүтэн, жаргалтай амьдарч буй гэр бүл улам цөөрсөөр байна. Монгол үндэстнийхээ хамгийн жижиг эд эс болох  гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн том, хамгийн чухал эд эс болгон харж  эхлэхгүй бол арав, хорин жилийн дараах Монгол гэр бүлийн дүр төрх ямар байхыг төсөөлөхөд бэрх. Монгол гэр бүл нэг л биш болоод байгааг залуустай анхааруулж,  хүн бүр гэр бүлийнхээ элэг бүтэн, аз жаргалтай байдлын төлөө амьдарч эхлэхийг уриалж байна.

Г.Ганбагана

Эх сурвалж: “Залуучуудын үнэн”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yamar shunaltai humuus ve. Baigaa gantsiigaa az jargaltai bailgaj chadahgui bj yaj 2huniig az jargaltai bailgana gej. 2uulaa setgel hangaluun baihuu. Nuuts amragch ter negiig gomdooj nogoog jargaana gedeg tiim munhag yum bhgui ee. Zovhon ooriin amin huvia hicheesen archaagui uildel. Ali aliniin l doromjilj bga gesen ug shu de.Uhaantai hunleg eregtei humuus bdaggui yum bh da
2013-02-23
ZOCHIN:
Mongol erchuud archaagui, soyolgui buduuleg. Tedniig hen toohiin ood ni tataad avya geheer huuhen erguulj guigeel. hunii hair daahgui teneg yumnuud. Ohid emegteichuud ni arai sergelen ajilsag tsarailag yum chin gadnii huntei suuhgui yadiin. Bi gadnii huntei suusan. Arhichin nuhur argalj aij amidarhaar ene zam ni deer shde. Saihan l amidarch bn. yadaj doromjluulahgui yum da.
2013-02-23
KKK:
2EHNERTEI BSNAS NUUTS AMRAG NI DEER DEE.MEDEEGUI ZUILDEE SETGEL AMAR SH DEE
2013-02-22
Bitgii soliortsgoo hoer ehner avdag erchyyd ger byliin yne tsen gej iu baidagiig meddeg yyi hynii hoer dahi bolood yavj baigaa shylamnyyd bol hezeech ajil hiij yzeegyi malnyyd. Doodhooroo tolgoigoo ydirddag tenegyydiig songood hyylia batlah geed baigaa ium yy malnyyd.
2013-02-22
Bi ger byltei nuhur arhichin salia geheer hyyhdee bodood salahgyi geheer neg amid yhdeltei amidarch baigaa setgeltei l baih ium.
2013-02-22
Үнэн:
Юуны чинь хоёр эхнэр.Манай монгол хүүхнүүд шиг ааширхуу өөрийн дураар байхгэж эрмэлздэг улсууд наадхыг чинь л лав хүлээн зөвшөөрөхгүй.Хэрүүл зодоон нэмэхийн нэмэр.Хүн амины хэрэг ч гарах хэмжээнд очно.Бүр арчаагүй нэг нь зөвшөөрдөг юм гэхэд түүнийг нь хэн ч тоож суухгүй ийм л юм болно. Чадалтай, золбоотой хүүхнүүд хүний хоёрдах болно гэвэл гонжийнжоо байлгүй.Хэрэв миний нөхөр 2 дахь эхнэр авна гэвэл би өнөөдрийн дотор хөөж явуулна.Доромжлол гэж үзнэ.
2013-02-22
хатан ухааны талаар эртний хатдын тэр ухаан, амьдрах арга, эр нөхрөө хүндлэх хүндлэл, хүүхдийн хажууд хэрэлдэхгүй байх, ярилцах гэхээр хэрүүл болдог зэргийг олон хүнд түгээх хэлбэрээр зохион байгуулах юмсан, нөгөө дуу дуулаад байдаг Ариунаа энэ ажлаа үргэлжлүүлээсэй
2013-02-22
TSUMUURUU HELHELDEED SALAA BUREES N 1 HUUHED TER N TSUS OIRTOLTTOI MUGLUUNUUD GARCH IREED MONGOL SUNUH YUM BN BOLJ L BN
2013-02-22
манай эмэгтэйчүүд бас их дутмаг мулгуй байнаа. их богино ухаантай, жоохон асуудлыг дэвэргээд гэр бүлээ салгаад үр хүүхдээ өнчрүүлээд явдаг. ярилцаж суугаад ойлгох чадваргүй байна. ер нь гэр бүл салалт дээр эмэгтэй хүний гаргадаг үүрэг маш их гэж харагддаг. эмэгтэй хүн эр хүнийг зөөллөж амьдрадаг байх, манайхан улам хэрэлдэж арцалдаж амьдардаг. ер нь архи пйав уудаггүй гадаад хүмүүс хаана байнаа. олоод ир дээ. ер нь манай ээж нар их хатуу учир эрэгтэйчүүд эмэгтэй хүний үгэнд их ордог дагадаг болж байна...одоо алдагдсан эрх мэдлээ эрэгтэйчүүд өөрсдөө аваад эмэгтэйчүүдийг байранд тавихгүй бол алаараа толгой дээр чинь удахгүй суугаад харь хятад орны хужаатай араар тавиад явах нь байна шүү. манай эрчүүд одоо эмэгтэй хүмүүсийн хажууд эр хүн шиг баймаар байна. хэтэрхий сул хүлцэнгүй байна гэж харагдаж байна
2013-02-22
Тийм шүү эр эмийн байр нь солигдчихсон байна шүү.
2013-02-22
эрхэм:
Залуу гэр бүлийг дэмжиж байгаа нэг ч бодлого байхгүй байна шүү дээ.Аав ээж нь боломжтой нэг нь болчихож л байна.2талаасаа боломж муутай байгаа нь хэцүү байна шүү.Байр орон гэрний асуудал гээд л хадмынд байж элдэв шалдав хэрүүл хийсээр байгаад хэний хэнийхээ сэтгэлд сэв суулгана.Энэ бол нийтлэг байгаа асуудал.
2013-02-22
мама:
нээрэн шүү монгол эр хүний түшиг тулгуур ноён нуруу хаана байна. дээхнэ үед эмэгтэйчүүд нь галаа манж эрэгтэйчүүд нь амьдралын төлөө зүтгэдэг байсан бол эр нь галаа тойрч эмэгтэйчүүд хэтэрхий их ачаа нуруун дээрээ үүрч яваа.Өөрийгөө аваад явж чадахгүй эхнэрээрээ тэжээлгэж байгаа юм байж хоёр эхнэр яаж авч явах вээ дээ.
2013-02-22
Тийм шүү эр эмийн байр нь солигдчихсон байна шүү.
Zass Mongol erchuud 20 ehnertei bsn ch zavhairna sht gants ehneree mor buten yavulj diildeg in ch tsoon hevtej.
2013-02-22
Taiwnaa:
Setguulchee önöödör Mongold heden ail tasalgaanii tsetsegtee tansag amidarch baiga bilee hed ni tasalgaanii tsetseg baitgui talahgui honog töörüülej baigaa bilee chinii naad niitlel chini ehneesee joohon tiimerhuu setgegdel törüülej bna chi ööröö tsetseg gedeg baigliin amitai uragmaliig medhüü
2013-02-21
Javkhaa:
Ger buliin asuudliig yur ni etseg ekh ni shiidej baival yaasan yum be? Deer uyeiin argaar. Ingevel salah ni baga bdag yum bn.
2013-02-21
хоёр эхнэр гэвэл монгол хүүүхнүүд ихэнх нь "хуц ваа" гээд сална. Ядуу чадваргүй хүүхнүүд л тийм юмыг тэвчих байх. Хүний хоёр дахь нь байснаас ганцаараа амьдрах нь дээр. Монгол эрчүүд сул дорой байгаа шүү. Манай эмэгтэйчүүд мундаг шүү. Уг нь эр хүн амьдралыг авч явдаг баймаар.
2013-02-21
уртнасан:
Нууц амраг гэдэг чинь хэн нэгний авааль эхнэр л голдуу байгаа шүү дээ.
2013-02-21
мнх:
Хоёр эхнэр гэж дахиад баахан гэрбүл салгаад ч яахав.Асуудал амьдралын зорилго мөнгө болсонд,баян байх нь сайхан гэж мөрөөдөөд байгаа юм даа.Үүдэн шүд чинь унаад Үзэх харах хүнгүй болхын цагт үр хүүхэд хань ижил хичнээн хэрэгтэй болохыг ойлгох ч оройтсон байхвий.Уул нь Бурханы шашинг сайн ойлговолч шуналгүй,гэрбүлийн аз жаргалдаа сэтгэл хангалуун байж болох л юм.
2013-02-21
хоёр эхнэр гэвэл монгол хүүүхнүүд ихэнх нь "хуц ваа" гээд сална. Ядуу чадваргүй хүүхнүүд л тийм юмыг тэвчих байх. Хүний хоёр дахь нь байснаас ганцаараа амьдрах нь дээр. Монгол эрчүүд сул дорой байгаа шүү. Манай эмэгтэйчүүд мундаг шүү. Уг нь эр хүн амьдралыг авч явдаг баймаар.
зөв:
Үнэхээр чухал сэдэв хөнджээ. Гэр бүлд нөлөөлж байгаа маш олон асуудал байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа, амьдрах чадвар, ёс зүй гээд маш олон асуудал байна. Гэр бүлгүй байтугай гэр бүлтэй хүмүүсийн хооронд ч асуудал их байна. Хэцүү хатуу нийгэмд амьдрах гэж цаг наргүй зүтгэсээр үр хүүхэддээ анхаарал халамж тавьж чадаагүй эцэг эхчүүд олон байна. Ялангуяа 90-ээд оны үед гэр бүл болсон, нийгмийн шилжилтийн хүнд үеийг нуруундаа үүрч гарсан эцэг эхчүүд бид ингэж бодож харамсдаг. Гэр бүлтэй болох эсэх, хэнтэй суух нь хувь хүний асуудал байх. Гэр бүлдээ цаг зав гаргах, бие биенээ хайрлаж энэрэх гээд маш олон асуудал байдаг. Одоогийн залуучууд дэндүү хөнгөн хийсвэр орчинд амьдарч амьдралыг үзэх үзэл, хандлага нь буруу тогтоод байх шиг..Бэлэн зэлэн, зугаа цэнгэл, цахим ертөнцөөр хүрээлэгдсэн орчинд тэдэнд хийх ч юм алга, элдвийн юм бодож эргэцүүлэх зовж шаналах ч юм алга. Мөнгөгүйн зовлонг л хамгийн хэцүүд тооцож байх шиг байна. Амьдралын утга учир бол мөнгө биш үр хүүхэд, тэдний сайхан ирээдүй шүү дээ. Нийгмийн энэ үе маань Монгол орныг зөв авч явж чадах уу????
2013-02-21
junii shin 2 exner be, öörsdiigöö absh yabax shadbargui arshaagui ershuud zöndöö l bna sh tee, 2 exnertee exnergui, exneriinxee araar tabish yabdag ershuud mongold zöndöö baigaa, öndör alban tushaaltai boloxooroo ömnöx exneree solidog xumuus sh zöndöö bii, jil irex tutam ööröö xögshin bolson, mörtölöö exneree zaluu bolgodog teneg ershuud zöndöö l bna.... shal teneg jum yarix jum daa, ternii orond ger buliig togtbortoi bailgax tal deer yarix n zuitee shuudee.
2013-02-21
Arvin:
Mongold maani eregtei xunii uxamcar dopoicoore baigaagiin shaltgaan olon taltai acuudlaac boldog Mongol coel ergenshiliig neg ix xundelxee bolcon mon toriin zugeec erchuudee bolobcorch tolobshixod ni anxaarlaa xanduulaxgui zobxon cuudliin toloo ybcaar baigaad duucdag ydaj Mongol bichgeech medexgui baigaa ni Mongol baxarxal aldagdaj baina.Xii xoocon chjee deldxeec oor neg ix ur dun alga.Toriin xar xairchagnii bodlogo alga.Deer ued neg bologo baidag baican ter ni Buyniig buu gadagsh garga Buzriig dotroo buu opuul gecen bodlogo baican.Odoo ulc torchid geed baigaa xumuuc ymart ch bodlogoggui ybj baigaa ni xarragddag.Yribal ix zuil baidag
2013-02-21
zochin:
niigemd orh tolgoilson emegteichuud hend ch daraa bolohgui amidralaa avaad yavj baihad hun bolgon ad uzej eldveer l helehiin. orh tolgoilson emegteichuuded yamar ch demjleg baidaggui. naad zah n bank hurtel hamtran zeeldegch baihgui geed zeel ogdoggui.
2013-02-21
ккк 2 эхнэрийн хувьд асуудалгүй байхаа харин 2 нөхөр гэхээр ямар ч эр хүн авааль эхнэрээ бусдад шаалгуулаад явна гэж юу байх вэ тэнэг л биш юм бол. хуц гэх байлгүй
2013-02-21
уртнасан:
Нууц амраг гэдэг чинь хэн нэгний авааль эхнэр л голдуу байгаа шүү дээ.
Hoer ehnertei bolno gene shvv.ehner hvnii orond oorsdiigoo tawiad vzewch.nohorchini tejeej diilhvv.ydajl 2 ehneriin hvvhdvvd hoorondoo ymar bhaw.bvtkvi ee.mongoo vrj ydsan baychuudiin zugaagaa gargah gej ydsan arga.
2013-02-21
2 эхнэртэй эр:
2 эхнэртэй байж болох хууль батлагдвал нилээд асуудлууд шийдэгдэнэ дээ Наад зах нь нууц амраг бхайгүй болно хууль ёсны болно.Тэгэхлээр хүүхнүүд барьцана аа бид яагаад 2 нөхөртөй байж болохгүй гэж ингээд 2 эхнэр , 2 нөхөртэй байж болох хууль болж таарах нь ээ
2013-02-21
KKK:
2EHNERTEI BSNAS NUUTS AMRAG NI DEER DEE.MEDEEGUI ZUILDEE SETGEL AMAR SH DEE
Hoer ehnertei bolno gene shvv.ehner hvnii orond oorsdiigoo tawiad vzewch.nohorchini tejeej diilhvv.ydajl 2 ehneriin hvvhdvvd hoorondoo ymar bhaw.bvtkvi ee.mongoo vrj ydsan baychuudiin zugaagaa gargah gej ydsan arga.
Хишигээ:
нийгмийн байдал ч нөлөөлөхийн хувьд нөлөөлж байгаа
2013-02-21
erhem mongol:
hoer ehner tejeej boloh huuliig nen darui yariltsah tsag ni boljee,nyaluunaas shuluun gedegdee..
2013-02-21
Saikhan urialga bn uneheer unen ugtei hun bur unshihaar sedev hondjee
2013-02-21