Халимагийн Ардын Их хурлын даргатай уулзлаа

img

Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд М.Түмэнжаргал, яамны зарим удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Ардын Их Хурлын дарга Виталий Николаевич Дагинов болон Монгол Улсаас ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улс дахь Консулын төлөөлөгч У.Гончигжав нарыг хүлээн авч уулзлаа.  В.Н.Дагинов улсынхаа нийслэлд соёлын шинэ давалгааг оруулах хүсэлтэй байгаа бөгөөд тэдний хувьд нэгэн асуудалтай тулгарсан нь халимаг хэл гэнэ. Би төрсөн цагаасаа эхлэн орос хэлээр ярьж байсан, одоо манай гэр бүл ч мөн адил орос хэлээр ярьж байна. Харин одооноос эхлэн манай залуу үеийнхэн халимаг ардын дуу, бүжгийг сурч эхэлсэн. Тэд халимаг хэлээ сурах эрмэлзэлтэй болсон. Гэтэл туршлага, дэмжлэг дутаж байна. Миний Ардын Хуралд анх өргөн барьсан заалт бол халимаг хэлийг сэргээхэд анхаарсан заалт байсан. Халимаг бол ОХУ-ын эхний тоон сүлжээтэй телевизэд шилжин орох бүс юм. Энэхүү тоон сүлжээн телевиз нь ОХУ тул тодорхой шалгуур бидэнд байдаг. Үүнд нэг асуудал байгаа нь өөрийн гэсэн контент байхгүй байгаа бөгөөд Халимаг хэл дээр телевиз үзэхийн тулд өөрийн контент хэрэгтэй байна. Тиймээс бид монголын контент тавиулах хүсэлтэй байгаа юм. Эхний ээлжинд Та бүхэнд хандаж байна гэсэн юм. Ц.Оюунгэрэл сайд ямар хэлбэрээр байх вэ? Манайд кино, концерт, хошин шог гээд маш олон контент байна. Цаашид яаж контент явуулах болон оюутан солилцох хамтын ажиллагааны хүрээнд манай соёл урлагийн контентыг суулгах нь их том сурталчилгаа болно. Тиймээс Халимагийн зүгээс үүнийг дэмжин ажиллах тохиолдолд манай зүгээс тодорхой хэмжээний оюутан суралцуулах тэтгэлэг гаргаж болно гэсэн юм. Энэхүү уулзалтад мөн Соёл Урлагийн Их Сургуулийн захирал Э.Сонинтогос, Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Урлагийн ажилтны холбооны гүйцэтгэх захирал Б.Тунгалаг нарыг урин оролцуулсан. Тэд байгууллагынхаа үйл ажиллагаа болон гадаад хамтын ажиллагаагаа танилцуулж, тухайн сургуулиудад өөрийн биеэр хүрэлцэн очиж танилцахыг санал болгосон юм хэмээн Соёл, спорт аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

торгууд:
Нутаг нэгтт ахан дүүс билээ .үсэрсэн цус .тасарсан мах билээ халимагууд минээ
2013-04-22
Халимагууудад туслах хэрэгтэй:
Халимагууд бол Монголчууд шүү дээ. Бид нар соёлын хувьд харилцаатай байх хэрэгтэй. Халимаг хүмүүс эх хэлээ сэргээх хэрэгтэй энэ бол маш сайхан санаа.
2013-02-23
SAINBAINA:
170 000 HALIMAG AHAN DUUGIIN BAGAAR BODOHOD 20 000 HUNIIG NI UUGUUL MONGOLDOO URIN IRIILJ ENE EZENGUI GAZAR NUTAGII OGOH SON ELBEGEE ERONHIILOGCHOO
2013-02-22
Зочин:
Халимагуудтайгаа хамтрах хэрэгтэй шүү. тэд хүнээ алдаагүй л байсан даа 1990 оны үед , одоо яасан бол?
2013-02-21
Зочин:
Сайдаа ... Хаяа амаа жимийж байл даа
2013-02-21
Amaraa:
Халимагуудад нутаг зааж өгвөл дээр юм шиг. Хүний газар шоовдор байснаас эндээ нэг дороо амьдарвал яасын бэ. Зааж өгөх газар нь мэдээж Баянөлгий аймаг!!!
2013-02-21
халимагуудад бүхбололцоогоороо л туслах ёстой. бид нэг хэл ,нэг соёлтой нэг үндэстэн. элдэв хазар мазарыг монголд авчирна гэж байхаар элэг нэгтнээ гэх нь зөвшүү
2013-02-21
Халимагуудад туслах нь зөв шүү.
2013-02-21